К.Ичо олимпийн наадмын дөрөв дэх түрүүгээ авахад ганц алхам үлдлээ
Рио 2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж байна.  Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48, 58, 69 кг-д аваргууд төрөх учиртай. Өнөөдөр манайхаас 58, 69 кг-д ОУХМ П.Орхон, МУГТ О.Насанбурмаа  нар  Риогийн дэвжээнд хүч үзсэн ч харамсалтай нь ялагдал хүлээж, П.Орхон дагах барилдаан хийхээр болсон билээ.

Тэгвэл түүний жинд  аваргын алтан медалийн төлөө Японы домогт бөх К.Ичо шалгарч үлдээд байна. Тэрбээр  олимпийн наадмын гурван удаагийн аварга билээ. Энэ удаад цэнгэлийн манлай олимпийн наадмын дөрөв дэх түрүүгээ авахын төлөө ОХУ-ын шилдэг бөх Кобловатай хүч үзнэ.

Кобловагийн хувьд манай П.Орхон болон Герман, Энэтхэгийн бөхчүүдийг ялж, ийн олимпийн наадмын финалд шалгараад байна. Харин К.Ичо аварга Тунис, Турк, Азарбайжаны бөхчүүдийг ээлж дараалан ялж аваргын төлөө шалгарч үлдээд байгаа юм.

Эмэгтэйчүүдийн 48, 58, 69 кг-ын дагах болон, шигшээ барилдаанууд  манай цагаар үүрийн 04:00 цагт эхэлнэ. 

Дашрамд дуулгахад, Манай бөх П.Орхон энэ оны эхээр болсон Иван Яргины нэрэмжит алтан гран при тэмцээнд Каори Ичогийн дараалсан 158 ялалтын цувралыг  зогсоож шуугиан тарьж байсан билээ. Түүний хувьд Домогт  аваргыг 10:0 онооны харьцаагаар  ялж байсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.