П.Орхон дагаж барилдахаар боллоо
Рио 2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай бөх ОУХМ П.Орхон, МУГТ О.Насанбурмаа нар Риогийн дэвжээнд хүч үзэж байна.

Эмэгтэйчүүдийн 58 кг-д зодоглож буй  П.Орхон шөвгийн наймд шалгарч үлдэх тун хариуцлагатай барилдааныг  ОХУ-ын бөх Валериатай  хийж, 11:0 харьцаатай оноогоор цэвэр ялагдсан билээ. Улмаар ОХУ-ын бөх тэмцээнийг амжилттай үргэлжлүүлвэл манай бөх дагах барилдаан хийх боломжтой байсан.

Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймд ОХУ-н Валери Коблова, Энэтхэгийн Маликийг 9-2 оор ялсан байна. Иймд манай бөх ОУХМ П.Орхон албан ёсоор дагаж барилдахаар болжээ. Манай бөх дагах барилдаанаа амжилттай хийвэл  хүрэл медаль хүртэх боломжтой юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.