П.Орхон шөвгийн 16-д шалгарлаа
Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Хуваарь ёсоор өнөөдөр манай хоёр тамирчин олимпийн наадмын дэвжээнд гарч барилдана. Хэдхэн хормын өмнө эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөж буй МУГТ О.Насанбурмаа Тайванийн бөхийг ялж, тэмцээнийг үргэлжлүүлэх эрхтэй болсон.

Тэгвэл дөнгөж сая  манай бөх ОУХМ Пүрэвдоржийн орхон Болгарын Мими Христоватай нэгдүгээр тойрогт таарч барилдлаа.  Манай бөх тун сайн барилдаан үзүүлж онооны давуугаар /7:4/ ялалт байгуулж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр дараагийн шатанд ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын алдарт бөх Валериа Кобловатай барилдана. 

Чөлөөт бөхийн баг тамирчдын тухайд эмэгтэйчүүдийн 58 кг-д хүч үзэж буй П.Орхонд  нэлээд өндөр найдлага тавьж буй.

Түүний хувьд олимпийн наадмын гурван удаагийн аварга, Дэлхийн арван удаагийн аварга Японы домогт бөх К.Ичогийн дараалсан ялалтыг зогсоож шуугиан тарьсан билээ. Манай тамирчин П.Орхон тун дайчин зоригтой барилдаан үзүүлэн ялагдал гэгчийг мэддэггүй япон аваргыг буулган авч Иван Ярыгиний гран пригийн аварга болж байсан. Монголын ард түмэн П.Орхоноос  яг энэ үзүүштэй, дайчин барилдааныг Риогийн дэвжээнд үзүүлэхийг хүлээж, дээлийнх нь захыг мушгиж суугаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.