Рио 2016: Чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимпийн 31 дэх  наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдсаар байна. Манай баг тамирчдын хувьд тэмцээн уралдаанууддаа тун амжилттай оролцож, дуусаад байгаа юм.  Тэгвэл Монголын баг тамирчдын сүүлийг мушгиж чөлөөт бөхийн тэмцээнд манай арван тамирчин хүч сорин өрсөлдөхөд бэлэн болоод байна. 

Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48,58,69 кг-ын жингүүдэд аваргууд тодрох учиртай. Тэгвэл манайхаас 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар дэвжээнд гарч барилдана. Харин 48 кг-д манайхаас хараахан эрх авч амжаагүй юм. 

Тэмцээн уралдаан Монголын цагаар энэ сарын 17-21-нд 10:00-01:00 цагт урьдчилсан болон хагас шигшээ барилдаан, 04:00-07:00 цаг хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол болох хуваарьтай байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MNB mash muu bna 2016-08-17 14:20:04
    Undesnii televiz MNB mash muu bna. Yadaj zuvhun mongoliin tamirchdiinhaa temtseeniig interneteer gadaadad baigaa Mongolchuuddaa shuud tsatschij boldogui yumuu. ...