Малын гаралтай бүх түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлнө

Засгийн газрын хуралдаанаар зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжлээ.

Энэ хүрээнд малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл  боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт даалгав.

Хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөхөөр төсөлд тусгажээ. Төсөл батлагдсанаар малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил эрчимжин, малчин өрхийн орлого нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.