Өсвөрийн ДАШТ-нд оролцох бөхчүүдийн нэрс тодорлоо
2014 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр энэ оны долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд Словак улсын Сина хотын “Hockey Stadium” спортын ордонд болох гэж байна.

Тэмцээнд 1997-1998 онуудад төрсөн, 16-17 насны хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ийн жингүүдэд барилдах ажээ. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзэлсэн багуудад цом гардуулах ажээ.
Энэ удаагийн өсвөр үеийн ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдхүүнийг дор толилуулж байна.

Хөвгүүд
46 кг   Нармандахын Насанбуян /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб,
өсвөрийн улсын аварга, Азийн өсвөрийн аварга шалгаруулах
тэмцээний мөнгөн медальт/

50 кг   Жүгдэрсүрэн /Булган аймаг/

54 кг   Чойдогжамцын Сүрэнжав /Сонгино-Хайрхан дүүрэг,
            “Ирээдүй” цогцолбор сургууль, Монгол туургатны хүүхдийн спортын
            наадмын мөнгө, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт,
            мөнгөн медальт/

58 кг   Энхтуяагийн Тэмүүлэн /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/

63 кг   Сүхбаатарын Энхболд /”Арслан” клуб, өсвөрийн улсын аварга/

76 кг   Занданбудын Сумьяабазар /”Арслан” клуб, өсвөрийн улсын аварга
            шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл, Азийн өсвөрийн аварга
            шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

85 кг   Нямжаргалын Галсандорж /Завхан аймаг, өсвөрийн улсын аварга/

100 кг Батбилэгийн Бямба-Эрдэнэ /Орхон аймаг, ”Хангарьд” клуб,
            өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт,мөнгөн медальт/
Охид
38 кг   Цэдэндамбын Лхамхүү /Баянхонгор аймаг, өсвөрийн улсын аварга
            шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн өсвөрийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт/

40 кг   Нямхүүгийн Азжаргал /”Алдар” спорт хороо, өсвөрийн улсын аварга
            шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт/

43 кг   Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо, өсвөрийн улсын аварга
шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт/

46 кг   Амгаланбаатарын Наранцацрал /”Алдар” спорт хороо, өсвөрийн улсын
аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

52 кг   Сэдбазарын Энхтунгалаг /БТСДуС, өсвөрийн улсын аварга, Азийн өсвөрийн
            аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

65 кг   Энх-Амарын Даваанасан /БТСДуС, өсвөрийн улсын аварга, Азийн өсвөрийн
            аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

70 кг   Төмөр-Очирын Наранчимэг /Сэлэнгэ аймгийн Ерөө сум,
“Шинэ давалгаа” клуб, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний
мөнгө, хүрэл медальт/.

Багийн ахлагч-МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга

Дасгалжуулагчид-Ц.Хосбаяр, Г.Пүрэвбаатар,   Ё.Дарханбат,

Шүүгч- Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа
Дашрамд дуулгахад, өсвөр үеийн ДАШТ-ий хувьд хөвгүүдийнх нь 1975-1999, 2011-2014 онуудад 20 удаа, охидуудынх нь 1988-1999, 2011-2013 онуудад 7 удаа болж байсан. ФИЛА-гийн Товчооны гишүүдийн хурлын шийдвэрээр 2011 оноос эхлэн өсвөр үеийн ДАШТ-ийг жил бүр тогтмол явуулж байна.
Өсвөр үеийн ДАШТ-ээс манай хөвгүүд алт 1, мөнгө 1, хүрэл 1, охидууд мөнгө 2, хүрэл 4 нийт 9 медаль хүртээд байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.