Д.Отгондалай: Залуу хүмүүс бүгдээрээ л зээлтэй, амьдрах гэж яваа шүү дээ

Монголын шилдэг ширэн бээлийтнүүд Риогийн олимпийн наадамд зургуулаа оролцсон. Тэгвэл боксчдын нэр төрийг Д.Отгондалай аварч, хүрэл медаль хүртсэн билээ. Харин медаль хүртсэний дараа түүнийг орон сууцны зээлээ төлөх зорилгодоо хүрч чадлаа хэмээн ярьсан талаар цахим ертөнцөөр шуугиж, түүгээр бахархсан билээ.

Тэгвэл тэрбээр энэ талаараа ярьжээ. Д.Отгондалай “Би жүдо Баясаа ахад ипотекийн зээлд орсоноо хэлж байсан юм. Тэгсэн ярьсан байна лээ. Гэхдээ би эмзэглээгүй, юм бодоогүй ээ. Залуу хүмүүс бүгдээрээ л зээлтэй,  амьдрах гэж яваа шүү дээ.  Намайг хүрэл медалийн болзол хангасан тулаанд ялчихаад гараа өргөсөн зургийг хүмүүс эвлүүлээд "8 хувийн зээлээ төллөө" гэж бичсэн байгаа харагдсан. Манайхан бас шооч байгаа юм шүү" хэмээн ярьж, инээжээ.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine