Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.  "Гурван тэс эх нутаг" ТББ, “Баясах” багийн малчдын төлөөлөл нутаг усаа аварч, хамгаалж авч үлдэхийн тулд олон нийтэд хандаж байгаа энэ аж.

Учир нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Баясах” багийн “Хүрэн ханын хэц” гэдэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Хайрхан толгой коал" ХХК нь 2016 онд ашигт малтмалын эрэл хайгуулыг холбогдох зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Энэ талаар “Гурван тэс” сумын иргэн О. Мөнхзаяа ““Баясах” багийн иргэд Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна. Амьд явах эрхгүй боллоо. Учир нь  "Хайрхан толгой коал" ХХК-ийнхан гэрийн гадаа, малын хотонд тэсэлгээ хийж эхэлсэн. Монголын мал төрийн баялаг гэж ярьдаг. Гэтэл тэр баялаг болох мал нь хаанаа бэлчиж, хүн нь хаанаа амьдрах болж байна. Төр засаг нь нутаг усаа, ард иргэдийнхээ дуу хоолой болж ажиллах ёстой. "Хайрхан толгой коал" ХХК-ийнхан холбогдох зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа.

Уул уурхай бий болж ашиглалт эхэлснээр “Баясах” багт усны нөөцийн хомсдолд орох эрсдэл, экосистемийн тэнцвэр алдагдах аюул нүүрлээд байна. Мөн "Хүрэн ханын хэц" нь өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт уул нуруудтай, ховор ан амьтад буюу ирвэс, аргаль янгир зэрэг ан амьтад идээшин нутагладаг төдийгүй ховор ургамал байдаг сайхан нутаг. Гэсэн ч "Хайрхан толгой коал" ХХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас үүдэн 50 гаруй булаг шанд ширгэж, 50 гаруй өрх өвөлжих газаргүй болсон ” гэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-09 07:39:48
    Ашигт малтмал эрж хайх, ашиглах зөвшөөрөлтэй үгүйг нь АМГ-аас лавлаад мэдэж болох байлгүй дээ, огт зөвшөөрөлгүй юу гэж ухаж төнхөөд унах вэ дэ
  • ббб 2016-08-18 05:52:17
    өө воль воль, энэ компани ямар мөнөгтэй юм бэ. оллогоос бусад бүх хэвлэлийнхнийг худалдаад авчихжээ дээ янз нь
  • tes 2016-08-18 02:13:04
    or zuvshuurulgvi uil ajilgaa yavuulna gej yu baiv ve dee sum oron nutag ni harj l baigaa bailgvi dee
  • Zochin 2016-08-17 10:13:46
    Ugui ee. Eniig eserguutsej ywj bga huntein uulzsan. Yumiig bitgii muugaar bodoj bai.
  • UB 2016-08-17 08:57:03
    Malchid ni hudlaa shantaj hiij mongo avah sonirholtoi baigaa yum bn daa.