Нэг голомтод 151 толгой үхэр шүлхийгээр өвчилжээ
ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг, үржлийн газар зэрэг байгуулагуудын холбогдох албаны хүмүүс энэ сарын 15-нд ХХААХҮЯ-ийн сайд П.Сэргэлэнд гоц халдварт хонины цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд байгааг танилцууллаа.


    

Долдугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж улмаар нэг голомтод 6 малчин өрхийн 151  толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 16 үхрийг зориудаар устгаж, нэг үхрийг нядалсан байна.

Өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж, нийт 145.0 мянган малд хоёр удаагийн вакцин тарьж уг өвчний гаралт тархалтыг зогсоогоод байгаа аж .

Харин 2015 оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байна. Хонины цэцэг өвчин Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн 8 суманд өвчний голомт бүртгэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналтдаа авч, ариутгал, халдваргүйтгэл, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа тухай танилцууллаа.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛ УЛС 50-60 сая малтай. Ингээд л өл 2016-08-17 08:19:08
    МОНГОЛ УЛС 50-60 сая малтай. Ингээд л өлсөөд байж байх уу?, ЧЕНЖҮҮДИЙГ хоригло.Малыг дамлан худалдаалахыг хоригло.МАЛ ЭМНЭЛЭГҮҮДИЙГ сум бүрт цогцоор нь цомхныг ...