“Сайн малчин” хөтөлбөрийг зогсоосныг буруутгав
            УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат орон нутагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Архангай аймаг, мөн тус аймгийн Өлзийт суманд ажилласан бол өнөөдөр Булган аймагт ажиллалаа.
Энэ үеэр Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, малчид, иргэдийн зүгээс “Сайн малчин”, “Сайн оюутан” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэрийг Мэргэжлийн Засгийн газар гаргасан нь үнэхээр зогсоохоос аргагүйд хүрсэн үйлдэл байв уу, эсвэл улстөржиж Ардчилсан намын хөтөлбөр гэдгээр зогсоов уу гэдэгт хариулт өгөхийг хүсэв. Түүнчлэн дээрх хөтөлбөр хэрэгжих ёстой гэдгийг хэлж байлаа.
Энэ асуултад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд асар их зүйлийг хийсэн. Эдийн засгийн хүндрэл,  бэрхшээл олон зүйлийг хийхэд чөдөр болж байсан ч хийж чадсан. Ер нь эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн хөгжил нь  аль улс төрийн хүчин Засгийн эрхийг барьж байна вэ гэдгээр ялгаварладаггүй юм. Гэтэл Монголбанкны ернхийлөгч, Сангийн сайд нарын хийсэн хариуцлагагүй мэдэгдэл нь бондын хүүг өсгөж, валютын ханшийг савлуулж, эдийн засагт итгэх итгэлийг унагалаа.

Монголбанкны ерөнхийлөгч балансын тоог хасах болгож хэлсэн бол  Сангийн сайд төсвийн орлогыг зохиомлоор бууруулж, төсвийн зарлагыг зохимлоор өсгөсөн нь маш хариуцлагагүй мэдэгдэл.

Ерөнхий сайдын мэдэгдэл нь мөн амлалтынхаа эсрэг явлаа. Цалинг бууруулна, зарим халамжийг зогсооно, бүсээ чангална гэлээ. Ингэх байсан юм бол яах гэж амлалт өгсөн юм.
“Сайн малчин” хөтөлбөр бол Монголд анх удаагаа мөнгөний нийлүүлэлтийг өрхийн орлоготой уялдуулж өгч байсан, хамгийн зөв бодлого байсан, өрхийн орлогын хариуцлагыг дээшлүүлж өгч байсан. Малчдыг малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэр эрхэлж явах юмсан гэсэн санааг гүйцэлдүүлсэн байсан. 60 мянган малчин энэ зээлд хамрагдсан.

“Сайн оюутан” хөтөлбөр нь малчдад ирэх маш олон ачааллыг хөнгөлж өгсөн, хөнгөлж өгөх хөтөлбөр юм. Малчид малаа нядлаад хүүхдийн сургалтыг төлбөр төлдөг байсан ачааллыг буруулж, орлогын хуримтлалыг бий болгох байсан. Энэ хөтөлбөрүүдийг зогсоосон нь хариуцлагагүй үйлдэл, бодлогын алдаа байсан. “Сайн малчин”, Сайн оюутан” хөтөлбөрүүд бол төрд ачаалал үүсгэхгүй хөтөлбөр байсан. Бонд гаргаад хэрэгжиж байсан хөтөлбөр” гэсэн юм.
Иргэдийн хувьд “Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж, дээрх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх бүхий л алхмыг хийх ёстой. Ардчилсан намын үед хэрэгжиж болдог, Ардын намын үед хэрэгжиж болдоггүй хөтөлбөр гэж юу байсан юм бэ” гэж хэлж байлаа.

“Сайн малчин” хөтөлбөр хэрэгжсэнээр жилийн 28 хувийн хүүтэй олгогдож байсан малчны зээлийн хүү 10 хувь болж буурсан юм. Ингэснээр малчид өрхийн бизнес эрхлэх боломжтой болж байсны зэрэгцээ оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг толгой өвдөхгүй хийх, хадлан тэжээлээ бэлтгэхэд шаардагдахад техник тоног төхөөрөмжийг худалдан авах зэрэг олон зүйлд зарцуулахаар төлөвлөж байсан аж.
 
Г.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖИРИЙН ИРГЭН 2016-08-18 05:08:15
    энэ зээлүүдийг хууль бусаар сахүүжүүлж байсан, мөн иргэдэд ашиггүй учраас зогсоосон нь зөв шүү дээ. Үүнээс ашиг хүртсэн өнөөдөр хэн байгаа юм . Хэн ч байхгүй......
  • irgen 2016-08-17 21:45:53
    Tarhinii turaaltanguudaa. AN-ii avilgachid ene hutulburuudiig 1 trillion tugrug Mongolbankaar emisseer garguulan sanhuujuulj baisan. Tugrugiin hanshaa har.
  • зочин 2016-08-17 11:37:09
    Зерууг улсын тесвеес гаргаж байгаа бол олон тумэнд хэлэх хэрэгтэй шуу.
  • зочин 2016-08-17 09:25:39
    Банкны зээлийн хүүгийн зөрүү, оюутны сургалтын төлбөр төсөвт ямар их дарамт учруулж байсныг хэлэх л хэрэгтэй. Хүү буурсан нь үнэнч зөрүү нь улсын төсвөөс гарна
  • зочин 2016-08-17 08:38:18
    Малчид ч сайн ойлгоогүй үр дүнтэй ч юм уу үгүй ч юм уу нийт малчдын хэд нь зээл авах юм бүү мэд нэг иймэрхүү амьдралд сайн наалдаөхгүй юм ярьчихаад нэг их юм х...