УБТЗ тарифаа хянуулалгүй нэмжээ

“Болд төмөр ерөө гол” ХХК-иас ШӨХТГ-т ирүүлсэн гомдлын дагуу УБТЗ-ын зарим үйлчилгээний үнэ тарифыг шалгахад ШӨХТГ-т хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсэн зөрчил тогтоогджээ.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын “Тарифын нэгдүгээр мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифыг нэмэгдүүлэн 2016 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.

Улаанбаатар төмөр зам 2006 оны 03 тоот тогтоолоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хийхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох.” гэж заасан байдаг.

Гэтэл Улаанбаатар төмөр зам ХНН-ээс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаалаар вагоны хоосон гүйлтийн хөлсийг 0,3 коэффциентоор нэмэгдүүлэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар үнийн өөрчлөлтийг хянуулж, зөвшөөрөл аваагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгаж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монголчууд 2016-08-17 12:03:55
    УБТЗ-г сайн сургаж өгөх нь зөв. Бид л нэг байна гэсэн юм шиг дуртай үедээ, дурын %-р тарифаа нэмэж байдгийг хянах хэрэгтэй.........