Н.Энхбаярт холбогдох хэрэг прокурорт шилжиж ирээгүй гэв
Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатаас МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын байгууллагаас хянаж байгаа талаар тодруулахад “Н.Энхбаярт холбогдох хэрэг одоогоор прокурорын байгууллагад шилжиж ирээгүй байна" гэлээ.

Сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан байцааж эхлээд байгаа юм.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-09-05 02:40:55
    boliod ugooch EneMAN-iinhan,uls ornoo ood ni tataj chadvargvi baijeej.
  • ЗОчин 2016-08-18 03:07:30
    М.Энхболдыг Нийслэлийн ЗДарга болгож наймаа хийхэд нь их л тус болсон гэдэг...Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөн гэдэг л болж байна.
  • болд 2016-08-17 06:18:51
    МОНГОЛЫГ ӨРНӨӨС САЛГАСАН ГАВЬЯАГИЙ НЬ ҮНЭЛЭХГҮЙ ЮМ ДАА
    • зочин 2016-08-17 10:19:17
      ӨР ТӨЛСӨН НЭРЭЭР ДУНДААС НЬ ӨӨРӨӨ БААХАН ЗООГЛОЧИХСОН ХҮН ШҮҮ ДЭЭ.