Г.Шийлэгдамбад холбогдох хэргийг прокурорт  шилжүүлжээ
Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын хэргийн талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа авилгал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Шийлэгдамба өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тодруулбал АТГ-аас хэргийн прокурорын байгууллагын хяналтад шилжүүлсэн байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган хэрэг үүсгэсэн. Тэднийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.