А.Гансүхийг хилээр гарахыг хоригложээ
УЕПГ-аас Прокурорын байгууллагын эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр олны анхаарлын төвд байгаа зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон А.Гансүх нарын холбогдоод байгаа хэргийн талаар: “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх одоогоор эх орондоо байгаа. Х.Баттулгын хувьд жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” гэв.

Тэднийг сэжиглэж буй Эрүүгийн хуулийн зүйл ангийг тодруулбал “263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТАА 2017-11-05 07:24:49
    ЭНЭ АРАЙ Л БИШЭЭ, Баттулга Төмөр замын асуудлыг шууд хүчээр дарж бнаа,Энэ бол ЭЛБЭГДОРЖ, М,ЭНХБОЛД / МАН ын дарга/ нартай ЭРДЭНЭТЭЭР тохироо хийсэн гэсэн үг, ...
  • зочин 2017-11-04 05:46:36
    баттулга хэд дэх гэмт хэрэгтнээ төрд шуогуулчихваа. ахиад Гансүх томилогдлоо гэх юм. өөрөө гэмт хэрэгтэн, хүрээллүүд нь гэмт хэрэгтнүүд одоо бид яанаа