Гадаадад ял эдэлж байгаа дөрвөн ялтныг эх оронд нь авчирна
Энэ онд Гадаад улсад хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан нэг ялтанг шилжүүлэн авч, 5 ялтны хүсэлтийг хянаж 4 хүсэлтийн шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжиллаа.

Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс энэ онд 3 иргэн эх орондоо ялаа шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн байна.

Эдгээр иргэдийн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт танилцуулан  холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжиллаа.

Гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын 4 иргэнийг БНСУ, Малайз, БНТурк Улс, БНХАУ-аас шилжүүлэн авахаар хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагуудад мөн уламжлаад байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.