Шинэ автобусны буудлуудын замыг асфальтаар хучжээ
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас зам засвар, арчлалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ сарын 15-ны өдөр тус байгууллагын зам засварын инженер, техникийн ажилтнууд Нарны зам дагуу Саруул төвийн баруун талд, 24-р байрны урд шинээр хийж байгаа буцаж эргэх гарцын хэсэгт 25 метр урт авто замын хашлага, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын замд шинээр хийж байгаа автобусны буудалд замын хашлага тус тус суулгаж, 28.6 тонн асфальтаар хучлаа. Мөн Улаанхуаран орчимд шинээр хийж байгаа автобусны буудлын замыг 36.18 тонн асфальтаар хучсан бөгөөд Хүнсчдийн гудамж, “Алтан тариа” ХХК-ийн урд шинээр барьж байгаа автобусны буудлын суурийг тэгшилж, нягтруулан явган хүний замын хавтан суурилууллаа.
 
“НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛААНБААТАР НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-17 03:54:48
    Ийм юмыг хийснээ ичихгүй бичээд байхдаа яадаг байна аа. гарын үзүүрээр хийчих юм. Батболд хотын дарга байх үед иймэрхүү ажлаа ажил хийсэн болгох юм байна даа. Б...