НҮБ-ын тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдох уу

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусах билээ. Ажлаа хүлээлгэн өгөх хугацаа нь ойртож буй НҮБ-ын тэргүүн өөрийн залгамжлагчаа эмэгтэй хүн байгаасай гэж хүсч буйгаа илэрхийлсэн тухай “Ассошэйтэд пресс” агентлаг уламжилжээ.
Тэрбээр “НҮБ-ын тэргүүнээр эмэгтэй хүн ажиллавал сайнсан” гэж хэлсэн байна. Түүний хувьд өнөөгийн цаг үед НҮБ-ыг эмэгтэй хүн жолоодох нь илүү дээр гэж үзэж буй бололтой. “Бидэнд олон улсын засгийн газар, бизнес, улс төр, олон нийтийн шилдэг эмэгтэй удирдагчид байна. Би Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүн яагаад эмэгтэй хүн байж чадахгүй байх шалтгааныг олж харахгүй байна” хэмээн Бан Ги Мүн мөн нэмж хэлжээ.
 
70 жилийн түүхэнд НҮБ-ыг нийтдээ найман хүн удирдаж байсан бөгөөд тэд бүгд эрчүүд байсан гэдэг. Тус байгууллагын дүрэмд Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохдоо жендерийн тэгш байддын зарчмыг баримтална хэмээн тусгасан байдаг аж.

Тодруулбал, НҮБ-ын тэргүүнээр сонгогдоход эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил боломж үйлчилдэг гэсэн үг юм. Харамсалтай нь НҮБ-ын түүхэнд нэг ч эмэгтэй дарга сонгогдож байгаагүй. Харин энэ удаа түүхэвдээ анх удаа эмэгтэй хүн сонгогдох магадлалтайг шинжээчид онцолж байна. Ялангуяа өмнө нь нэг ч удаа сонгогдож байгаагүй зүүн Европын бүс нутгаас НҮБ-ын дарга тодрох магадлал маш өндөр байгаа гэнэ. Учир нь ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг дэлхийн бүс нутгууд ээлжлэн барьдаг уламжлалтай. Ази, Африк, Латин Америк, Баруун Европын орнууд бүгд НҮБ-ын тэргүүнээр өөрийн төлөөлөгчийг ажиллуулж байсан ч, Зүүн Европоос нэг ч хүн томилогдож байгаагүй юм.
 
Ямартай ч, тус байгууллагын тэргүүнээр хэн сонгогдохыг Бан Ги Мүн шийдэхгүй. Эл шийдвэрийг Аюулгүй зөвлөлийн 15 гишүүн гаргаж, 193 гишүүнтэй Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэн батлуулах учиртай.
 
Одоогийн байдпаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нийтдээ 11 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд тэдний дотор таван эмэгтэй байгаа юм.
 
Дашрамд дурьдахад, НҮБ- ын Аюулгүйн зөвлөлөөс 12 нэр дэвшигчдийн дунд албан бус хоёр санал хураалт явуулахад өндөр магадлалтайд тооцогдож буй эмэгтэй нэр дэвшигчид хоёуланд нь саналаараа гуравт орж байжээ. Эхний санал хураалтад НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын тэргүүн асан Болгарын иргэн Ирина Бокова гуравт орсон бол хоёр дахь санал хураалтаар Аргентиний
Гадаад хэргийн сайд Сюзана Малкорра мөн гуравт оржээ.
 
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өрсөлдөөнд Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Хелен Кларк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн асан Кристиа Фигуйрес, Молдавын Гадаад хэргийн сайд асан Наталья Герман нарын хүмүүс нэр дэвшээд байна. Аюулгүйн зөвлөл энэ сарын сүүлчээр дахин санал хураалт явуулах бөгөөд ирэх есдүгээр сард дахин хоёр удаа санал хураах юм байна. Ямартай ч, энэ оны эцэс гэхэд Бан Ги Мүнийг эмэгтэй хүн залгамжлах эсэх нь шийдэгдэх юм.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-23 02:43:30
    sain xun tawairai da ongorson xugatsaand delxiid dain dajin garaad delxiin undestnii orshin togtnox tegsh baidliig xangaj ogox xeregtei shuu de.
  • ойн цагдаа 2016-08-17 07:22:11
    НҮБ-ын эхний үеийн хийж байсан ажлын далайц, түүний хэрэгжилт одоогийнхтой харьцуулахад хэд дахин сайн байсан. Одоо бол бараг нөлөөгүй болжээ. Хэн сонгогдох нь...
  • өөөөөө 2016-08-17 02:42:23
    эмэгтэй хүн гарвал элбэгдорж гадаадад айлчлах нь ихсэнэ.