АН-д шинэчлэлийн салхийг хэн сэвэлзүүлэх вэ
Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй байгаа талаар АН-ын залуучууд өнгөрсөн оны хавраас эхлэн хэлж байв. Тэд АН-д шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг удаа дараа намынхаа удирдлагуудад сануулж байсан боловч бүлэг, фракцын эрх ашгаа хамгаалсан намын удирдлагууд шинэчлэл хийхийг огт хүссэнгүй. Харин ч нэр бүхий эдгээр залуус намынхаа шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлснийхээ төлөө намаасаа хөөгдөх дээрээ тулж байв.

Намууд мөнхөд шинэчлэл хийж байх ёстой тухай ахмад улстөрчид ярьдаг. УИХ-ын 2016 сонгуулийн дараа их ялагдал хүлээсэн АН-аас залуучууд дахин шинэчлэл нэхэж байна. Тэд шинэчлэлийн хөдөлгөөн ч байгуулаад амжив. Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс Ардчилсан намын үндсэн дүрмийг нэн даруй өөрчилж, шинэчлэх ёстой. Улмаар Ардчилсан нам фракцыг шүтэх бус бодлогын нам болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин энэ удааа АН-ын ҮЗХ тэдний шаардлагыг хүлээж авсан.

АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат тэдний саналыг дэмжсэн. Харин Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар тэдний шаардлагыг ярилцаж чадсангүй. ҮЗХ-ын хурлаар хэлэлцэхээр товлоод байсан бүх асуудлаа хойш нь тавьсаар өнөөдрийг хүрээд байгаа.

Тэгвэл залуучуудын шинэчлэлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүч нэмэхээр шийдсэн бололтой. Тэрбээр  “Ардчиллын төлөө хэлэлцүүлэг”-ийг хот хөдөөд хийж эхүүлж Ардчиллын төлөө цохилох зүрхтэй иргэдээ урьж,  Ардчиллаа аврахын тулд, Монголын АН-ыг яаж өөрчилж, шинэчлэх вэ гэдгийг эрэн хайж байна. Ж.Батзандан “Ардчиллын тулгуур багана болсон АН түүхийн хүнд сорилтын өмнө ирээд байна. АН-ыг шинэчлэхгүйгээр Монголын ардчиллыг шинэчлэх тухай ойлголт байхгүй. АН-ыг аврахгүйгээр Монголын ардчиллыг аврах боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд, АН-ын ҮЗХ-ны гишүүний хувьд АН-ынхаа олон зуун мянган гишүүдтэй уулзаж, АН-аа хэрхэн яаж шинэчлэх вэ, ирээдүйн АН ямар байх вэ, олигархиудын савраас АН-аа хэрхэн яаж гаргах вэ, шударга, ил тод, нээлттэй АН-ыг хэрхэн яаж бий болгох вэ гэдэг талаар бид ярилцлага, хэлэлцүүлэг хийж байна” гэлээ.

Намынх нь туг бөхийж, байр нь эл хуль болсон энэ үед АН-ыг босгож ирэх лидер хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. АН-ын тамгыг З.Энхболдоос Д.Эрдэнэбат түр гардаж авсан байгаа. АН-ынхан энэ сарын 25-нд хуралдахаар тов гаргасан....  

Одоо АН-д хэний эрин эхлэх вэ, тэдний намд хэн шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх вэ?
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TAMIR 2016-08-22 14:51:31
    Zaluu gishvvn AN dagra boloh heregtei VZH dvrem pragts ustrah ni zuv
  • Tsagaantsooj D 2016-08-18 08:12:47
    Amarjargal l chadna6Uur songolt ABARAHGVI EE
  • Б.ЖАВХЛАН 2016-08-17 10:10:10
    Энэ мэдээллийн хувьд болЖ.Батзандан намыг дарга болмоор байгаа бололтой. Ямар богинохон сэтгэгдэл үлдээдэг сайт вэ?
  • Mendee 2016-08-17 08:23:21
    Ih hurlaa 9 jil hiigeerui geheer unen dampuu nam. Batzandan buun naidvar uldlee. AN bol hedhen huv hunii nam mun.
  • болд 2016-08-17 06:15:55
    БАЯРЦОГТ , САЙХАНБИЛЭГ , ГОНЧИГДОРЖ НАР БАЙГАА УАГТ ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ
  • MGL 2016-08-17 05:12:44
    Bat Uul
  • зочин  2016-08-17 05:11:58
    ямарч бодлого, хариуцлагагүй, хэдэн хүний цугларал шиг л нам даа хэзээ нэг нам болох юм болдоо албан тушаалын өвчтэй улсууд цугларсан гэж бодогдоно
  • хнршш 2016-08-17 03:04:06
    Ардчилсан нам дотроосоо цэвэрлэгээ хйих анхан шат ны үүрээс ээ цэюэрлэгээ хйихгүй бол үүрйин цөөхөн гишүүдийг дотор нь фракцлаад байхаар яаж шинэчлэгдэхэвдээ
  • Болдоо 2016-08-17 02:34:45
    Манай намын хамгийн тэнэг нь нам дотроо жирийн иргэдээ энэ тэрний хүн миний хүн биш гэж ажлаас нь халж хохироодог нь ёстой тэнэг үүнийгээ ядаж засмаар юмдаа
  • Болдоо 2016-08-17 02:23:37
    Үнэн шүү ардчилсан нам сонгууль болохоор жирийн гишүүдээ сандаг өөрсдөө эрх мэдэлтэй болоод ирэхээрээ нөгөө муу хэдийгээ мартчихдаг боловсон хүчний ямарч бодлог...
  • Zochin 2016-08-17 02:14:03
    Batzandang demjij bna '