Хэн нь “ЧОНЫН АРЬС” нөмөрсөн байсныг цаг хугацаа харуулна

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт Монгол Улс ирэх сард төрийн албан хаагчдын цалинг тавихад маш хүнд байна, “Сайн хөтөлбөр”-үүдийг бүгдийг нь зогсооно, валютын нөөц дууссан гэдгийг олон нийтэд зарласан.
 
Энэхүү мэдэгдлийн дараа тэртэй тэргүй хүндэрчихсэн эдийн засгийг бүр дэвэргэлээ хэмээн шүүмжлэх хүн олон гарч ирэв уг асуудлын хүрээнд уржигдар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар дахин хамтран мэдээлэл хийсэн нь олон түмнийг, тэр дундаа төрийн албан хаагчдыг бухимдуулаад авлаа.
 
Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Төрийн ордонд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан, Ерөнхий сайд болон Сангийн сайдын хийсэн мэдээллийг үгүйсгэсэн юм.
 

Б.Чойжилсүрэн: “Сайн хөтөлбөр”-үүд хууль зөрчиж байгаа тул зогсоосон

 /Сангийн сайд/
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсурэн нар төсвийн асуудлаар мэдээлэл хийхдээ ийн ярив.
 
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2016 оны төсвийг батлахдаа орлогыг долоон их наяд 13 тэрбум, зарлагыг долоон их наяд 953 тэрбум төгрөг байхаар тооцож оруулсан. Гэвч орлого нэг их наяд 10 тэрбум орчмоор буурч, таван их наяд хоёр тэрбум орчим болсон. Гэтэл зарлага 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүний алдаа нь экспортын бараа бүтээгдэхүүний үнийг буруу тооцсонтой холбоотой. Зарлагыг дэлгэрүүлбэл, тэтгэврийн нэмэгдалд 61 тэрбум, шинээр батлагдсан хууль тогтоомж хэрэгжүүлэхэд 6.8 тэрбум, цалин нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд 97 тэрбум төгрөг гэх мэтээр нэмэгдсэн. Тодруулбал, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгнө гэсэн боловч бүгдэд нь өгсөн учир одоо 143 тэрбум төгрөг дутаад байна.
 
Үүнээс гадна төсөвт суулгаагүй Засгийн газрын хөтөлбөрийг олноор хэрэгжүүлсэн нь төсөвт маш их хүндрэл учруулсан. Бид “Сайн хөтөлбөр"-үүдийн үр дүнг ойлгож байгаа. Гэхдээ санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй дээрээс нь Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа тул “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг зогсоосон. Өмнөх Засгийн газар “Сайн хөтөлбөр”-үүдийг санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан.
 
Еренхийдөө сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж зхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулсан байсан.
 
 

Ж.Эрдэнэбат: Зарим төрийн албан хаагчдын цалинг бууруулна

 /Монгол Улсын Ерөнхий сайд/
 
-Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Үнэн бодит байдлаа мэдээлж байж эх үүсвэр босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг засч залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их.
 
Тийм учраас бид эхний ээлжинд тоон мэдээллээ үнэн зөв, бодитойгоор гаргаж тавьсан. Цаашдаа гаргасан тоон мэдээлэлдээ үндэслээд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ. Эдийн засгийг сэргээхийн тулд олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулж, төрийн албаны зардлыг багасгах гээд бүх зардлыг танана. Хүүхдийн мөнгөний тухайд анх төсөвт тусгахдаа зорилтот бүлэгт өгнө гэж тусгасан. Гэтэл сонгуулийн өмнө нийтэд нь хавтгайруулан өгснөөр одоо хүүхдийн мөнгө олгож чадахгүйд хүрээд байна. Төсвийн тодотголын хүрээнд халамжуудыг тодорхой зорилтот булгуудэд өгөх чиглэлийг Засгийн газраас барьж ажиллана.
 

З.Нарантуяа: “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоосон нь бодлогын алдаа

 /УИХ-ын гишүүн/
 
-Засгийн газар “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоосон нь бодлогын алдаа. Учир нь эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Монголбанк арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байна. Учир нь арилжааны банкууд Монголбанкнаас зээлсэн дээрх мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдлийг өөрсдөө хүлээсэн. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ ньТөсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл.
 
Гэтэл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар мэдээлэл хийхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг дэлхийн зах зээлийн үнэ ханшийн хэлбэлзлээс гадна АН-ын явуулж байсан алдаатай бодлогын үр дагавар хэмээсэн. Гэтэл эдийн засагт үүссэн энэ хямрал нь үндсэндээ олон жилийн туршид үргэлжилсээр ирсэн нь манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай.

 
С.Эрдэнэ: Төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэдэг хууль зөрчсөн болчимгүй үйлдэл

/УИХ-ын гишүүн/

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төрийн албан хаагчдын цалинг бууруулна” гэж, хууль зөрчсөн болчимгүй мэдээлэл хийлээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчихөөр байна.
 
Үүнээс гадна олонхи болсон МАН- ын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэсэн амлалтаа зөрчиж байна.
 
Түүнчлэн бидэнд ирсэн мэдээллээр, нийслэлийн харьяа төрийн байгууллагад 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийн судалгааг гаргаж эхэлсэн байна. Энэ нь судалгаанд хамрагдсан бүх ажилчид халагдана гэсэн үг. Өнөөдөр Монгол Улс 180 гаруй мянган төрийн албан хаагчтай. Тэдний ард гэр бүл, үр хүүхэд, аав ээж нь амьдарч буй. Тиймээс Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийпүүд, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж таналтаа хийх нь зөв.
 
УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээр болсон. Уг шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотгол болон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд авч, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тодорхой болгох асуудлыг тусгасан.
 
Угтаа  шинэ Засгийн газар дэндүү удаан, яг л яст мэлхий шиг байна. Сөрөг хүчний зүгээс эрх баригчдын үйл ажиллагаанд ямар нэгэн саад, тотгор болоогүй. Тэгэх боломж ч байхгүй. Бүтэн 65 хүнтэй, хүчирхэг бүлэгтэй, дэмжлэгтэй Засгийн газар. Харин бид бол хэт цөөнх. Тийм байхад Засгийн газар байгуулагдаад нэг сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулах талаар нэг ч тодорхой боддого ярьсангүй. Харин албан тушаал, томилгоонууд болон төрийн албан хаагчдыг хоморголон халах асуудалд илүү анхаарал хандуулж байх шиг байна.
 

Сэтгүүлчийн дүгнэлт

 

Намууд хэт улстөржиж улсаа унагах вий дээ


МАН-ын Засгийн газар байгуулагдаад cap гаруйн хугацаа өнгөрч байгаа ч томилгооноос хэтэрсэнгүй. Томилгоо эдугээ ч үргэлжилж буй. Хийх ажилгүй, авдаг цалингүй, цаашид үргэлжлүүлэн ажиллах эсэх нь тодорхойгүй төрийн албан хаагчид эзгүй хойгуур ажлаас халчих байх гэж эмээгээд зуны дэлгэр цагт амарсан юмгүй чөдөртэй морь шиг ажил гэр хоёрын хооронд эрэгцэж өнгөрөөв. Дээр нь цалингүй. Цалингүй учраас орон сууцны зээлээ төлөх аргагүйд хүрч эхнээсээ байр сав, унаа тэргээ банкинд хураалгаад эхэлж.
 
Ийн хямарч ядаж байтал Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Баяртсайхан Төв банкны дэд Ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Монгол Улсын валютын нөөц -400 сая ам.доллар байна” гэж мэдэгдсэн нь ард түмнийг мэл гайхаж, цэл хөхрөхөд хүргэв. Эргэлзэж ядаж байтал Сангийн сайд Б.Чойжилсүрэн үргэлжлүүлээд маш болчимгүй гэмээр мэдээллийг олон нийтэд зарлаж орхих нь тэр. Хариуцлага бүхий албан тушаалтнууд юу гэж хэлснийг дээр өгүүлсэн тул дахин нурших нь илүүц.
Асуудал үүгээр дуусаагүй. УИХ-ын дарга асан З.Энхболд, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар “АН-ын барьж байсан Засгийн газар одоогийн гүйцэтгэх засаглалд валютын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй дансыг хүлээлгэж өгсөн. Харин үүнийг харлуулж, бүр -400 гаруй сая ам.доллар байна хэмээн олон нийтэд мэдэгдэл хийдэг Сангийн сайдыг анх удаа харлаа. Түүний энэ мэдэгдлээс болоод валютын ханш 150 төгрөгөөр өслөө. Үүнээс болж монголчууд хохирч байна. Хоёрдугаарт, улсын төсөв гэдэг бол өөр зүйл. “Сайн хөтөлбөр”-үүд бас өөр зүйл. Гэтэл улсын төсөвт хамааралгүй явж байсан ажлыг хамаатуулж, улс төрийн зорилгоор зогсоолоо. Шинэ Засгийн газар, Монголбанкны шинэ ерөнхийлөгч энэ мэтээр ажиллаж болохгүй” хэмээсэн нь ард түмнийг төөрөгдуүлж орхисон төдийгүй улс төрийн намууд мэдэгдлээр өөр хоорондоо хэрэлдэж эхэллээ.
Өчигдөр гэхэд л Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ- ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүн З.Нарантуяа нар хэрүүлийг үргэлжлүүлэв. Маргааш асуудлыг хэн нэг нь дахин сөхөх биз.
 
Эцсийн дүнд улс төрийн намуудын утгагүй улстөржилтөөс иргэд л хохирох юм даа. Цаг цагаараа байдаггүй. Хэн нь үнэн ярьж, хэн нь шоу хийж, хэн нь хонины арьс нөмөрсөн чоно байсан юм бэ гэдгийг ялгаад өгөх нь дамжиггүй.


Монголын мэдээ
Ж.Отгон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Lhkagva  2016-08-24 20:19:56
    Alivaa zuil zurhil weasel hiij ard ni garna zorigtoi ajillaj ahits garna butsah zamgui zalhuu ,hudalch,zali meh gedeg Uschin tussan Mongolchuud bid buruutai
  • зочин 2016-08-19 13:07:14
    АН-ын хулгайчуудыг шалгаж хорих хэрэгтэй, С.Эрдэнэ, Э.Батүүл, Н.Алтанхуяг гээд том гарын хулгайчуудаас эхлэх хэрэгтэй
  • Gazar 2016-08-18 13:15:55
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
  • АН-татан буулгах ёстой 2016-08-18 07:56:07
    Монгол улсыг толгойноос нь мэрж идэж, өрөнд бариулж өөрсдөө хэт баяжсан Баярцогт мэтийн луйвардыг шоронд хийж АН-г татан буулгах хэрэгтэй.
  • OK 2016-08-17 17:30:59
    АНы БААС мөддөө арилахгүй 2012-2016 АН улс орныг өмхий жорлон болгодог байна ш дээ. Ирэх 4 жил АНы бондын өрийг дараад ЭЗ маань нь сөхрөөд уначихгүй бол яамай
  • Tugrug 2016-08-17 11:47:00
    Hachin hariutslagagui medegdel hiij hanshaa yu chgui unagahaa boliochee. Am.dollar olon ulsad unaj bhad zovhon manaid osoj bdag. Erthen arga hemjee avaache.
  • Хонины арьс нөмөрсөн гэх биш үү 2016-08-17 09:34:11
    Хонины арьс нөмөрсөн чонь гэдэггүй билүү аан энэ сэтгүүлч гэж яачихсан нөхөд вэ аан
  • hi 2016-08-17 04:17:50
    hamgiin ih mungu ideh arga bol zam barih tusul heregjuuleh. AN arai l ediin zasgiin tootsoogui avsan zeel bolgonoo irgej mungu orj irehgui zamruu hiigeed bsn uu...
  • феодал 2016-08-17 04:08:27
    Намын талцаа феодалын задралын үе шиг эх орноо хятадад алдах мөч ойртсоор байгаа бололтой
  • 001 2016-08-17 03:46:11
    Орлогодоо тааруулж амьдрахгүй бол өрөнд орно,өрөө төлөхийн тулд зайлшгүй зардлаас бусдыг хэмнэнэ Төсөл нэрээр төгрөг хэвлэж ханшгүй болгосон хүмүүс одоо боль
  • 007 2016-08-17 03:38:38
    МАН хонины арьс нөмөрсөн чоно байжээ. Би уг нь чоно гэдгийг нь мэдээд л хэлээд л байсан. Та нар тоогоогүй. Одоо ч идүүлж дээ.
  • өвгөн 2016-08-17 02:45:00
    дээд тушаалынхан бүгд хөрөнгөтөй байгаа, тэднээс таналаа гэж матарын нулимс асгаруулвай. 7 хоног цалингүй ажиллуулаад ажилчин хөөгдөж байхад хамаарч байсан сайд...
  • МАНгарууд 2016-08-17 02:40:31
    Эрдэнийг хэд нугалах эрүүгийн элементүүд төрд гарчихаад төрийн албан тушаалыг зарж борлуулж төрийг самраад байгааг таслан зогсоож чадах уу
  • Наранбаатар 2016-08-17 02:25:04
    АН төр барина гэж байдаггүй, төрийг сайхан самардаг гэдгээ л сайн харуулсан. Эрүүгийн элемент Эрдэнэ ардчилсан төрийн зүтгэлтэн гд явж бна гдг Монголын эмгэнэл....
    202.9.40.199
    Мэдэгдсэн Хариулах
    • Davaa 2016-08-17 11:08:08
      АН дээр юм байна доо. Одоо тавьсан сайдуудыг нь хар даа. Чойжилсүрэн гэдэг наймаачин хүн Сангийн сайд гэж байгаа. Чононд хонь хадгалуулахын үлгэр биздээ.
  • Ganbaa 2016-08-17 02:22:53
    Хониний арьс нөмөрсөн чоно гэдэг нь зөв буюу гарчиг эсэргээрээ болжээ.
  • яү 2016-08-17 02:19:38
    АН нь хамаагүй дээр байж дээ та минь ээ
  • healing 2016-08-17 01:57:28
    Одоо муугаараа дуудуулаад ч хамаагүй э/з-аа сэргээхийн төлөө "сайн" нэртэй хөтөлбөрүүдийг зогсоогоод ч болов эмчилгээгээ эхэл. өөр арга байхгүй.
  • өө энэ 2016-08-17 01:54:10
    бүгд чоноо чоно. ажлын байраа нэмэгдүүл. лангууг ажлын байранд тооцохоо болих хэрэгтэй.
  • АРД  2016-08-17 01:45:30
    АН ийм алхам хийх гээд чадахгүй байсан Энэ сонгуульд ялахын тулд . МАН зоригтой алхам хийхээс өөр аргагүй байна . ГЭХДЭЭ ХЭМНЭСЭН МӨНГӨӨ ӨӨРСДӨӨ Л БИТГИЙ ИД
  • АН монголыг элгээр нь 2 дахь удаа хэвтүү 2016-08-17 01:39:51
    АН алдаагаа ч хүлээн зөвшөөрч чадахгүй үнэхээр арчаагүй монголчуудын зовлон дээр баясагч шиг л аашлах юм
  • Чадваргүй баг 2016-08-17 01:39:44
    Та нар чадахгүй юм бол АН-д засгаа өгчих л дөө, тэд чадаж л байсан. МАН-д ядаж бонд гаргачих мэргэжлийн баг ч алга, улсыг самарч эхэллээ
    202.9.40.138
    Мэдэгдсэн Хариулах
    • ккк 2016-08-17 04:23:09
      Дахиж нэмж өр тавиулах гээд яахав бондыг бол ямар ч дурак нь гаргачихна.
    • Монгол хүн 2016-08-17 01:51:30
      Фортунаад чинь тэгээд итгэх үү төн ч тэнэг юм даа, Төрийн алба сүүлийн 4 жилд новшнуудаар дүүрчээд байна
      • Монгол хүн 2016-08-17 01:54:10
        С,Эрдэнэ гэдэг балиар новш байна,НД бол арай л дэндүү болсон наад новшоо эртхэншиг шоронд нь явуул
  • Аага, Аниа нар, эвлэрлээч дээ 2016-08-17 01:33:38
    ээж аав нар маань мөнгөгүй, цалингүй хэцүү байна шдэ. Монгол хүмүүс байна даа. Эвлэрлээч дээ.
  • ы 2016-08-17 01:25:12
    Хавтгайрсан урамшууллыг үгүй болгож байгааг сайшааж байна. Бид мөнгийг хөдөлмөрлөж байж олохоос биш Улсаас халамж горьдоод хэвтэж болохгүйг ухаарах ёстой
  • Altaa 2016-08-17 01:23:19
    АН үнэхээр шинэчлэгдэх болжээ үнэн арчаа алгаа
  • Tg 2016-08-17 01:18:09
    Сэтгүүлч дүгнэлт хийдэггүй юм. Харин тухайн чиглэлийн судлаач дүгнэлт хийж болох юм. Сэтгүүлч нь бодит байдлыг мэдээлээд л болоо.
  • zochin 2016-08-17 01:04:47
    uneu iim yum chini yaltai bilee baigaa zuiliig ard tumen medej baij gemeene oilgoj uragshaa yabna shuu dee
  • Төгс 2016-08-17 01:01:53
    хэмнэх нь зөвөө үүнийг улстөржүүлж яах гээд байгаа юм. Одоо Монголчууд минь үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. сайн хөтөлбөрүүдийг энгийн иргэн авч чаддагүй шүү дээ.
  • 001 2016-08-17 00:51:35
    Хэмнэлтийн бодлогыг Сайханбилэг ажлаа эхлүүлэхдээ л хэрэгжүүлсэн бол өдийд арай ч ийм байхгүй байх байсан, үүний оронд хулгайч шиг энд тэнд нууц гэрээ хийсэн
  • зочин 2016-08-17 00:37:06
    Хэмнэлтгүйгээр урагшлана гэж байдаггүй юм