Монгол буурай орон мөн үү

Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо хүн төрөлхтний бэлгэдэл болсон Олимпийн наадам эхлээд 10 гаруй хонож буй. Наадмын сэтгэл догдлуулсан торгон агшин, олимпийн анхны мөнгөн медальтай зэрэгцээд Монгол Улсын өрийн хэмжээ хэдэн их наядад хүрч хүн бүр бүсээ чангалах болсныг албаныхан санууллаа. Ам.доллар, рубль, юань гэх мэт валютын төгрөгтэй харьцах ханш өсч, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдэж эхлэв. Бүр болоогүй олимпийн дэвжээнд зодоглоод луйвардуулж ялагдсан нэгнийгээ хүртэл ядуу буурай оронд төрсний гай хэмээсэн постууд цахим сүлжээгээр тэнүүчлэх болов. Шуудхан хэлэхэд, аль эртнээс л ядуу буурай орныхон гэж ирээд л өөрсдийгөө цоллож, мөнхийн тийм хэмжээнд үнэлэгдэх юм шиг санаж явжээ, бид. Монгол Улс үнэхээр буурай орон мөн үү.
 
Дэлхийн банк НҮБ-ын Үндэсний нийт орлого, хувь хүний хөгжлөөр үнэлэх статистик судалгаагаар манай улс буурай бус хөгжиж буй улсын жагсаалтад багтдаг аж. Ядуу буурай гэх тодотгол бүхий дээлээ тэртээ 1991 оны сүүлээр тайлж шиджээ.
 
Одоогийн байдлаар дунд орлоготой хөгжиж буй улсын тоонд Монгол багтаж байна. Тодруулбал, 1991 оноос хойш 20 орчим жил бага орлоготой, хөгжиж буй гэсэн (UDC-Low income developing coun­try) статустай байв. Харин 2010 оноос эдийн засгийн үзүүлэлтүүдийн хувьд дунд орлоготой улсын нөхцлүүдийг хангаж эхэлсэн бөгөөд үүндээ тааруулан төсөв, санхүү болоод хууль, эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай болж, Засгийн газрын дотоодын үнэт цаасны буюу бондын зах зээлийг хөгжуүлсэн нь өөрчлөлтийн чухал хэсэг болжээ.
 
Харин бидний яриад байгаашиг “Leastdeveloped countries” буюу нэн ядуу буурай улсын жагсаалтад одоогийн байддаар 48 улс багтдаг юм байна. Үүний ихэнхэд Африкийн орнууд багтдаг бөгөөд 34 нь хар тивийнх, ес нь Азийнх, Номхон далайн арлуудын дөрвөн улс, Латин Америкийн нэг орон нэрлэгджээ.
 
 
Хөгжиж буй орны жагсаалтыг бага орлоготой хөгжиж буй орон, дунд орлоготой хөгжиж буй орон хэмээн ялгасан байх бөгөөд Афганистан, Буркино Фасо, Бурунди тэргүүтэй 30 улс бага орон гэсэн статустай.
 
Манай улсын хувьд Үндэсний нийт орлого нь 3830 ам.доллар, хүний хөгжлийн индекс 90 гэсэн үзүүлэлттэйгээр дунд орлоготой хөгжиж буй орны жагсаалтад Украин, Узбекистан, Филиппин, Мьянмар гэх улсуудын хамт бичигдсэн байх жишээтэй.
 
Нөгөө талаар зээлжих зэрэглэлийг томоохон агентлагууд хэрхэн үнэлснийг сонирхож үзье. Санхүүгийн зах зээл хөгжиж, хөрөнгө оруулалтын олон боломж бий болсноор зэдлжих зэрэглэлийг тогтоох нь энэ салбарын чухал асуудал болсон. Зээлжих зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг аж. Одоогоор дэлхийд Standard and Poor’s, Fitch, Moodys гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
 
Тэгвэл эдгээр гурван байгууллага Монголын зээлжих зэрэглэлийг хэрхэн үнэлснийг сонирхож үзвэл, S&P агентлаг “В+” зэрэглэлээс бууруулж “В” гэж үнэлсэн бол Moody’s В2, Fitch “В” гэж тус тус үнэлжээ.
 
Ийнхүү зээлжих зэрэглэлийг бууруулан үнэлэх болсон гол шалтгааныг манай улсын эдийн засаг хөрөнгө оруулалтын бус, эрсдэлтэй, зах зээл савалгаатай байгаатай холбон тайлбарласан байх юм. В нь хөрөнгө оруулалтын эрсдэлтэй зэрэглэл бөгөөд Монгол Улсын эдийн засаг байгалийн баялагт тулгуурласан, үйлдвэрлэгч орон биш зэрэг нь эдийн засагт санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар энэ нь эрсдэлтэй орны тоонд багтах гол нөхцөл болсон байгаа юм.
 
Ямартай ч, Дэлхийн банк, НҮБ манай улсыг хөгжингүй улсын тоонд багтаачихаад байхад бид өөрсдөө ядуу буурай хэмээн “хашгирхах” нь зөв үү.

Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-08-17 11:30:20
    ЖАЛГА ДОВ, НАМ ЭСВЭЛ, ХОЛБООНЫ ҮЗЭЛТЭЙ, ШУДАРГА ЁС УЛАНД ГИШГЭГДСЭН ЭНЭ ЦАГ ҮЕД МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ ЭЭ...
    202.9.41.211
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн Б 2019-09-07 06:37:55
      Чи зайл монголоос та нар шиг гутранги үзэлтэй арчаагүй юмнуудаас л болоод байна зайл2 хужаа солонгосруугаа
      202.126.88.206
      Мэдэгдсэн Хариулах
  • Tuya 2016-08-17 05:20:48
    Uildverleliig demjih heregtei duuchin alialagchid lam nar yum surdaggui hidlaa oyutnuud hevlel medeelliinhen hurgan darga nar zereg humuusiig ajil hiilgee
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2016-08-17 04:29:06
    Mongol khugjingui ornuudaas 200-300 jileer khotsrogdson khugjiltei buurai l oron shuudee olon ulsiin baiguullaga ukhsnee meddeg yum be dotor ni amidarch baigaan...
    202.21.111.43
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн Б 2019-09-07 06:36:40
      Наадхаа тэгээд нотлоочдээ тэнэг мал минь монголд та нар шиг эргүү юмнууд байхаарл болохгүй байгаа юм явж боловсрол олж ав юм үз нүд тайл олон талаас нь бод
      202.126.88.206
      Мэдэгдсэн Хариулах
  • залуучууд 2016-08-17 04:18:19
    Авилгалын жинхэнэ загалмайлсан эцэг, газрын наймаачин, М.Энхболдыг Монголоос зайлуулсан цагт Монгол улс хөгжиж ард түмэн шударга ажиллаж сайхан амьдрах болно.....
    202.179.23.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-08-17 04:16:55
    Өндөр хөгжилтэй орнуудад нэг хүнд ногдох ДНБ нь 50-80 мян доллар бол Хятад, Куба зэрэг улсад 7000 байхад Монголд 3800 байгаа нь ядуу буурайг харуулна шүү дээ
    139.5.219.117
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2016-08-17 03:25:01
    ард түмнийх нь сэтгэхүй буурай....
    182.160.37.214
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-08-17 02:58:07
    Авлигыг устга. Боловсролоо эрс сайжруул. Тэгвэл хөгжинө.
    202.9.41.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-17 01:44:23
    Бид хөгжнөө. Харин хөдөлмөрлөх л хэрэгтэй.
    103.57.92.55
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2016-08-17 01:26:51
    Амны билэгээс Ашдын билэг. Өөрийгөө ядуу гэж хэлэх тусам улам л ядуу сэтгэлгээндээ живнэ. Яагаад бид хөгжиж, соёлжиж байгааг ярьдаггүй байнаа?
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • zzzz 2016-08-17 01:16:34
    MONGOL CHINI NEG IKH YADARSAN , YADUU ULS BISH SHUU DEE , KHUMUUS NI TSAMAAN , TENEG BOLOKHOOS GAIGUY KHUGJILTEY ULS SHUU DEE
    43.242.243.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-17 00:34:02
    Буруу удирдсан орны тоонд зүй ёсоороо орно.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-17 00:33:27
    uuniig unshihaas omno manai oron doroi buurai oron gej boddog bailaa.
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2016-08-17 00:27:12
    buruu
    202.5.196.41
    Мэдэгдсэн Хариулах