Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдлаа
Рио 2016 олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-д хүч үзсэн манай шилдэг ширэн бээлийтэн Эрдэнэбатын Цэндбаатар олимпийн наадмын хүрэл медалийн төлөө АНУ-ын шилдэг боксчинтой тулалдлаа. Гурван үеийн турш тун сонирхолтой тулаан хийсний эцэст манай  тамирчин 3:0 харьцаатай ялагдал хүлээлээ.

Ингэснээр манай тамирчин олимпийн наадмыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа юм. Энэ жил дөнгөж 19 настай Э.Цэндбаатарын хувьд анхны олимпийн наадамдаа ийнхүү амжилттай оролцож, Риогийн рингэнд медалийн төлөө тулалдлаа.

Манай тамирчин эхний тойрогт Кенийн тамирчинг 3:0-ээр, удаах даваанд Беларусын Д.Асанаутыг 2:1-ээр ялж, шигшээ наймд шалгарсан. Харин тэрбээр хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Стивенсонтой тулалдаж ийн ялагдал хүлээлээ. 



Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-17 06:03:12
    залуу хүүхэд байж ажиллагаа удаан, цохилт цөөнтэй
  • гэрэл  2016-08-17 01:29:36
    Хүүхдийг медаль ав гэж дарамтлаад бсан юм шиг санагдсан. Биеэ бариад, их хөшүүн харагдсан. Гэхдээ ийм залуу хүүхэд мундаг л оролцлоо ш дээ. Баяр хүргэё
  • хаха 2016-08-17 01:23:45
    амжилттай оролцлоо гэнээ. медаль нь хаа байна
  • azargan tahia 2016-08-17 00:46:59
    azargan tahia