Д.Дагвадорж Риод очжээ
Рио 2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхлэх хуваарьтай байгаа. Энэ удаагийн олимпийн наадамд Монгол улсын чөлөөт бөхийн шигшээ багийн 10 тамирчин өрсөлдөх эрхээ авсан билээ.  

Тодруулбал манай улсаас эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр, 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн, 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, 125 кг-д ДАШТ-ий V байрын шагналт Ж.Чулуунбат болон эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д домогт К.Ичо аваргыг ялж, И.Ярыгинд түрүүлсэн П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар оролцож байна.

Тэгвэл Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж Риогийн дэвжээнд өрсөлдөх бөхчүүдээ дэмжихээр Бразилд очжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ... 2016-08-18 13:36:49
    Гайгүй зураг ав
  • Батаа 2016-08-16 21:26:31
    Энэ очоо л биз шар хэвлэл ээ гэж
    •  2016-08-17 02:55:41
      Хэрэв чи очвол ямар ч хэвлэл бичихгүй. Харин ийм хүмүүсийг очвол бүх хэвлэл бичнэ. Яагаад гэвэл чи өчүүхэн амьтан. Чамайг хэн ч тоохгүй, мэд ээ.