Таванбогд хайрханы Төрийн тахилга боллоо
Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд хайрханы төрийн тахилгын ёслол өчигдөр боллоо. Таванбогд хайрханыг төрийн тахилгатай болгох хүсэл, айлтгалаа баян-өлгийчүүд төрдөө уламжилсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд Алтай ханы Таванбогд хайрханыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан юм.

Уг зарлиг ёсоор Таванбогд хайрханыг тахих ёслол анх удаа ийн болж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн удирдах албан тушаалтнууд, нутгийн иргэд, сүсэгтэн олны хамтаар тахилгын зан үйлийг үйлдсэн байна.Монгол, Орос, Хятад, Казакстан дөрвөн улсыг дамнан орших Алтайн уулсыг, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлон дэлхийн өвд бүртгүүлж, ЮНЕСКО-ийн шийдвэр гаргуулахаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас санал боловсруулж буй ажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol Eej 2014-07-04 09:48:26
    Tur shahin 2-iig salgahgui bol bid ustana!!!
    176.94.48.52
    Мэдэгдсэн Хариулах