Рио 2016: Боксын шүүлтийг олон улс шүүмжилж байна
Рио 2016 олимпийн наадмын боксын тэмцээн үргэлжлэн явагдсаар байгаа. Өдгөө медальтнууд ээлж дараалан тодорсоор байна.  Манай шилдэг ширэн бээлийтнүүдийн хувьд олимпийн наадмын тоглолтуудаа дуусгаад байгаа бол тун удахгүй манай тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоголно. Бусад таван тамичрны хувьд  Д.Отгондалай нэг хүрэл медаль хүртсэнээр тэмцээнийг дуусгаад байгаа. Манай тамирчдын Риогийн дэвжээнд хийсэн хэд хэдэн тоглолтын шүүлт будлиантай болсныг иргэд цахим ертөнцөөр шүүмжилж буй.

Д.Отгондалайгийн  мөнгөн медалийн төлөөх тоглолт,  Х.Энх-Амарын нэгдүгээр тойргийн тоглолт, Б.Түвшинбатын хүрэл  шилдэг наймын төлөөх тулаан гэх мэт хэд хэдэн будлиантай шүүлт байгааг хэлсээр байгаа.

Тэгвэл зөвхөн манайхан боксын шүүлтийг шүүмжлээгүй бөгөөд олон улсын сэтгүүлчид Олимпийн боксын шүүлтийг шүүмжлэн бичиж байна. Тухайлбал Тухайлбал “Theguardian”-д “Рио-2016” наадмын зарим шүүгчид авлига авах нь эргэлзээгүй. Шүүгчид баг бүрдүүлэн аваргын төлөөх тоглолт гэх мэт томоохон тоглолтын өмнө уулзаж, шүүлтийг хэрхэн явуулахаа шийддэг”  хэмээн спортын хүрээний томоохон төлөөлөгч хэлснийг бичжээ.

Мөн БНХАУ, Казахстан улсын  тамирчид ялалтдаа тун итгэлтэй байсан ч шүүгчид  өрсөлдөгчид нь ялалтыг өгсөнд ихээхн дургүйцэн цахим ертөнцөөр шүүмжилж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮН 2016-08-17 11:25:58
    ХҮН ГЭГЧ АМЬТАН ХЭЭЛ ХАХУУЛЬД АВТСАН ЧӨРГӨРҮҮД БОЛЖ. ХААНА ҮНЭН ЮМ АЛГА. ЧӨТГӨРҮҮД ҮХЭЛ РҮГЭЭ ТОНИЛТУГАЙ!!!