“АН-ыг буруутгаж, ард иргэдэд худал өгч байна” гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийн байдалд хийж байгаа дүгнэлт, мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр 2016 оны төсвийн орлогыг төлөвлөхдөө 2015 оны гүйцэтгэлээс 7 хувиар нэмж төсөвлөсөн байсан. Учир нь 2015 оны долдугаар сард батлагдсан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль 2016 оноос хэрэгжиж эхлэх, түүнчлэн 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих  тухай хууль  хэрэгжиж эхлэх тул 2016 онд татварын бааз суурь нэмэгдэнэ гэж тооцоолсон.

Харин Сангийн сайд эсрэгээр төсвийн орлогыг 1,8 их наяд төгрөгөөр тасалдахаар байгаа тул бууруулж тодотгол хийх хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийсэн юм. Энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлгээс энэ нь аж ахуйн нэгжүүдээс татвар авахгүй гэж байгаатай утга нэг гэлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Монгол Улсын татварын орлогын 99 хувийг 20-хон аж ахуйн нэгж төлдөг. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх бодлого гэж хардаж байна. Ялангуяа татварын бус орлогыг 650 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж, орлогод төвлөрүүлэх боломжтой навигацийн, газрын тосны, төсөвт байгууллагын өөрийн орлого зэргийг төвлөрүүлэх арга хэмжээ авахын оронд тодотгох тухай ярьж байгаа нь буруу.

2016 оны тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг механикаар өсгөж харуулах, улмаар төсвийн алдагдлыг 5.1 их наяд төгрөгт хүрлээ гэж зарлах нь  зарчмын хувьд эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэж байгаа шийдэл зөвхөн АН-ыг буруутгаж, ард иргэдэд худал мэдээлэл өгөх үйлдэл гэж харагдаж байна” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жимээ 2016-08-16 11:44:24
    4 жил юу ч хийлгүй, бүгдийг нурааж сөнөөчихөөд одоо юу гээд шал худлаа цэцэрхээд мэдэмхийрээд байгаа дээрэмчин бэ.
  • зочин 2016-08-16 09:25:45
    наад яриадбайгаа зүйлээ засгийн эрх барьж байхдаа хийж байхгүй яасан юм бэ. нэг л их шүүмжилдэг хүмүүс.