“Юу байна түүгээрээ дайлъя” аян өрнөж байна

Рио 2016 олимпийн наадмын боксын 60 кг-ийн жинд манай шилдэг ширэн бээлийтэн Д.Отгондалай  хүрэл медаль  хүртээд байгаа билээ.

Тэгвэл Монголынхоо нэрийг Риод цуурайтуулсан Д.Отгондалайг урамшуулах “юу байна түүгээрээ дайлъя” хэмээх аян өрнөжээ. Энэ аянд зарим байгууллагууд нэгдсэн байна. Тодруулбал,
 
- Гэрэл зургийн студиэс гэр бүлийн зургаа үнэгүй авахуулах эрх,
 
- Автомашины сэлбэгийн худалдаа, засварын үйлчилгээ эрхэлдэг компаний зүгээс машиных нь агаар шүүгчийн хэрэгцээг нэг жил хангах урамшуулал,
 
- Аяллын барааны дэлгүүрээс 500.000 төгрөгийн үнэ бүхий шинэ жилийн трэнд Канад гацуур мод бэлэглэхээр болсон байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.