Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болно
Өнгөрсөн жил "Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум"-ыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн хэвлэл мэдээллийн алба Алшаа аймагтаа амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ жилийн форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Хэнтий аймагт энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэ жилийн хэвлэл мэдээллийн форумд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгалмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, аймгийн удирдлагууд оролцох юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын өөрсдийн чиглэлийн илтгэл тавина.

БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ны ӨМӨЗО-ын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шеньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөрмонголын радио телевиз, Өвөрмонголын "Монгол судлалын хүрээлэн" зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Г.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-16 11:59:09
    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121