Инээсэглэ, инээмсэглэ
Гадаад яваад ирсэн хүмүүс нэг л зүйлийг хамгийн түрүүнд хэлдэг. Тэр нь “Хүн бүхэн нь инээмсэглээд л... Ай мөн ч их амар амгалан орон юм аа гэх. Залгуулаад манай орон хэзээ тийм болох юм бол доо” гэж санаашрана.
 
Өндөр хөгжчихсөн болохоор хүн болгон нь инээмсэглээд амар амгалан амьдраад байгаа гэж боддог хүмүүс бий. Надад бол хүн бүхэн нь инээмсэглэж байдаг болохоор л амар амгалан байгаа мэт санагддаг. Хятадын нэг мэргэн үгэнд “Инээсэн нүүрийг уурласан нударга онодоггүй” гэдэг юм. Хятадууд хэлсэн нь чухал биш л дээ. Харин үнэн хэлсэн нь юм. Инээмсэглэдэггүй нь бидний амьдралыг улам хүнд болгоод байдаг шиг ээ.
 
Тухайлбал, өнөөдөр нийслэл хотын удирдлагууд замын хөдөлгөөний нягтралыг бууруулах зорилгоор янз бүрийн л юм сэтгэж байгаа. Гэвч шинээр хотын хедөлгөенд орж байгаа автомашинууд ихээр нэмэгдэж байгаагаас замын түгжрэл төдийлөн буурахгүй байна. Ер нь нөгөө тэр машинтай байхад надад байж яагаад болохгүй гэж. Тиймээс энэ чухал биш. Харин түгжрэл завсар явахдаа нэг нэгэнтэйгээ мөргөлдөж, шүргэлцэх явдал гардаг. Эмэгтэй хүмүүс таарвал хэрэлдээд, эрэгтэй хүмүүс таарвал заамдалцаад авах нь элбэг дээ. Өнөеө гадаад явсан хүмүүс “Ийм тохиолдолд гадны оронд хоёр талын жолооч инээмсэглэсээр бууж ирээд даатгалын компани руугаа ярьдаг” гэж мэдэмхийрдэг.
 
Манайхан ч бүгд албан журмаар даатгуулчихсан шүү дээ. Харин инээмсэглэл нь л дутаад байгаа хэрэг. Машинаасаа инээмсэглээд буугаад ирэхэд хэн л дайраад байхав дээ уг нь. Харин зэвхий даасан ууртай царайтай хүмүүс бол хэрхэн учраа олох нь ойлгомжтой. Манай ардын онч үгс дотор “...Үг сөрвөл хэрүүл” гэсэн байдгыг бүгдээрээ мэдэх байх.
 
Ер нь тэгээд энэ инээмсэглэл гэдэг зүйл төрийн байгууллага, авто зам гээд хүүхдийн цэцэрлэгээс бусад бүхий л газар дутагдаад байгааг дор бүрнээ бодвол ямрав.
Нийслэл таймс
Ж.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.