Ж. Ганбат: Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр “Тодорхой түвшинд, тодорхой салбарт цалин бууруулна” гэсэн мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатаас Төрийн албан хаагчдын цалинг хэдэн хувиар бууруулах талаар тодрууллаа.

Тэрбээр “Сангийн яамнаас төсвийн тодотгол боловсруулж байгаа ойрын үед Засгийн газарт танилцуулна. Төсөлд тусгаснаар Төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн албан тушаалтнууд, яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг 30 хувь, Төрийн захиргааны Удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулна. Ингэснээр энэ онд гурав орчим тэрбум төгрөг хэмнэнэ. Ирэх жилд найман тэрбум төгрөг хэмнэнэ.

Мөн Төрийн өндөр албан  тушаалтны гар утас, автомашины зардлыг тодорхой хэмжээнд бууруулна.МИАТ, Эрдэнэт үйлдвэр зэрэг Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг мөн танана.Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалин буурахгүй" гэв.
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gazar 2016-08-18 13:16:28
    Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
  • ЗОчин 2016-08-17 01:57:16
    Шүүгч нарынхаа цалинг 50 хувь танах хэрэгтэй. ШЕЗөвлөл гэж бас юу ч хийдэггүй өндөр цалин авсан хүмүүс байна.
  • Гомбоо 2016-08-16 12:08:52
    Хасуулсан цалингаа яаж олох вэ. Хахууль ав гээд байгаа юм биш уу какакака
  • sanaa 2016-08-16 11:37:44
    toriin aalbaa hucnguiduuleh bodlogo uabuulj bolohgui dee
  • зочин  2016-08-16 09:55:23
    Нам дагасан ,Хээл хахууль авдаг,хулгай хийдэг гаруудаа л дарга болгох гэж байгаа биз,Хулгай л хийдэггүй юм бол одоо байгаа цалин нь тийм их биш биз дээ,
  • зочин 2016-08-16 09:29:14
    Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
  • АН байна 2016-08-16 09:28:05
    Манай намыг ингэж ярихаар эсэргүүцээд байсан. МАН-хан арай ингэж тэнэгдэхгүй байлгүй дээ. Харж л байя
  • ДАРГА НАР ЗӨВ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ  2016-08-16 08:36:25
    ХЯТАДУУД МАЛ ИХЭЭР ХУДАЛДАЖ АВААД, МОНГОЛЧУУДААР ХАРИУЛГААД МОНГОЛООС МАХ ЭКСПОРТЛОХ НЬ БАЙНА ШҮҮ ДАРГА НАРАА !!!!!
  • Өмнө бичсэн сэтгэгдэл устсан байна 2016-08-16 07:50:45
    Хувийн хэвшлийн цалин 280000 байгаа төсвийнхөн цалин өндөр шүү баялаг НӨТ төлдөггүй байж
  • songogch 2016-08-16 07:38:55
    Tender husaj suudag humuused tsalingar yahav de.
  • Төрөө 2016-08-16 06:14:27
    Зөв юмдаа. Тэгэхдээ шүүгч,прокурорын өндөр цалингаас эхэлбэл таарна.
  • дорнодоос  2016-08-16 05:58:24
    дорнодын БОЭТ-ийн Должин Сиилэг 2 1 сая төгрөгөөр эмнэлэгт хөшиг авсан гэсэн үнэн бол төсвийнхны цалинг буулгах нь зөв олигтой эм тариа байдаггүй л юм билээ
  • Дэд сайдуудаа боль❗️ 2016-08-16 05:54:11
    Дэд сайд гээд баахан хоосон толгойтой Дебилуудээ яах гэж томилдог эргуу вэ Та нар тэрнэжс чинь о бараг 2, 3 тэр бум чинь гарах ш байлаа
  • Төгс 2016-08-16 05:51:36
    зөв байна. Энэ чинь таалагдаж байна шүү. Эх орноо бодох цаг болсон
  • werty 2016-08-16 05:46:09
    tsalingiin gaduurh zardliin hasarai, mashin, benzin, ytas, tavilaga geh met zardluud zondoo, tednarl uhchiv gej
  • Зочин 2016-08-16 05:28:37
    Tsogt (203.91.116.34)2016-08-15 20:30:42 ЕРӨНХИЙ САЙД АА!!! ТА ЦАЛИНГ БУУРУУЛНА ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНА ДАА. СҮҮЛИЙН 3-4 ЖИЛ ЦАЛИНГАА ОГТ НЭМЭЭГҮЙ БАЙЖ ЯАЖ ИЙМ АЛХАМ...
  • Irgen 2016-08-16 05:05:36
    Мөн түүнчлэн үргүй зардлууд болох тэмдэглэлт баяр, шинэ жил, шинэ дарга нар зориулж авдаг хэрэгтэй хэрэггүй тавилга, зардлуудаа танах хэрэгтэй.
  • zochin 2016-08-16 04:42:48
    Ded saiduudyn tsaling tanaachee alban tushalyn naimaagaa hiicheed hasadsan ded saiduudyg tomilood odoo udirdah alban tushaalyn saling buuruulna g...
  • элбэгдоржийн дэмий тэнэлт гуйлга гуйдаги 2016-08-16 04:28:42
    элбэгдоржийн дэмий тэнэлт гуйлга гуйдагийг бүрэн болиулах хэрэгтэй
  • зочин 2016-08-16 04:26:58
    Зөв байна, дарга нарын утас, машины зардлыг бүрэн хасах хэрэгтэй. бас гадаад зардлыг багасгах хэрэгтэй.
    • Төр 2016-08-16 10:53:36
      Яаж ажлаа хийх юм тэнэгээ төр гэж нэг юм байдаг юм мэдэхүү чи ч мэдэхгүй гар бнадаа