Улаанбаатарт алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэнг гаргана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Норвеги улсад суугаа Өргөмжит Консул Шэйтл Крэйныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Норвеги Улсад суугаа өргөмжит консул Шэйтл Крэйн “2018 онд тохиох Монгол, Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод гаргахаар төлөвлөж байгаа юм. Энэ тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсч байна. Уг үзэсгэлэнг гаргах талаар Монгол Улсын Гадаад хэргийн яам, Боловсролын яамтай хамтран ажиллаж байна” гэв. Мөн тэрээр Осло хотод диновазрын үзэсгэлэнг гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Юуны өмнө Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод гаргахад бэлэн байгаагаа илэрхийлье. Ажлын хэсэг байгуулж, бүх талаар дэмжин ажиллах болно. Мөн ойн хүрээнд 2018 онд Осло хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион байгуулж, түүнчлэн хот төлөвлөлт, зам тээвэр, логистик салбарын үйл ажиллагааны талаар туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uzye ee yzeed bj  2016-08-16 04:59:56
    uzye ee yzeed bj
    202.179.23.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Жагаа 2016-08-16 04:10:52
    Мөнх, Бор, Галт гээд гадаадад сайн явж байгаа монголчууд олон байна шүү.
    202.9.40.55
    Мэдэгдсэн Хариулах