Хувийн тэтгэврийн сангийн хуримтлалаасаа өндөр өгөөж хүртэх боломжтой
Манай улсын иргэдийн дундаж тэтгэвэр хүний анхан шатны хэрэгцээг ч хангаж чадахааргүй бага байна. Гэтэл өндөр хөгжилтэй орны ахмадууд, залуусынхаа цалинтай дүйхүйц хэмжээний тэтгэвэр авч сайн сайхан амьдарч байна.  

Ийм ялгаатай байдал яагаад үүсэв?

Тайлбар тун энгийн. Эдгээр орны иргэд ид хөдөлмөрлөж байх үедээ хувийн тэтгэврийн санд хамрагдаж,  нэмэлт хуримтлалтай болдог бөгөөд тэтгэвэрт гарахдаа улсаас олгодог суурь тэтгэврээс гадна хувийн тэтгэврийн сангаас нэмэлт тэтгэвэр авдаг байна.
 
Хувийн тэтгэврийн сан гэж юу вэ?
 
Энэ нь ажилтан, ажил олгогчийн дэмжлэгтэйгээр тодорхой мөнгөн дүнг  хуримтлуулж,  урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгодог сан юм. Гол зорилго нь тухайн ажилтан тэтгэврийн насанд хүрэх үедээ хангалттай тэтгэврийн орлоготой байхад оршино.
Хувийн тэтгэврийн санд таны ажил олгогч чухал үүрэгтэй. Учир нь ажил олгогч хувийн тэтгэврийн сантай гэрээ байгуулснаар хувийн тэтгэврийн санд ажилтнуудаа хамруулах эхний алхамыг хийдэг. Ингэснээр тодорхой тохиролцсон дүнгээр ажилтан болон ажил олгогч нар тэнцүү хэмжээний хуримтлалыг хувийн тэтгэврийн санд хуримтлуулдаг. Мэдээж тухайн ажилтны нэр дээр энэ хуримтлал үүснэ.
 
Ажилтан та хэрхэн хуримтлал хийх вэ?
 
Ажилтан нь тэтгэврийн сантай гэрээ байгуулна. Гэрээнд заасны дагуу цалингийнхаа тодорхой хувийг сар бүр тогтмол хуримтлуулах ба ажил олгогч  яг тантай адил дүнтэй  хуримтлалыг таны нэрийн дансанд шилжүүлнэ.
 
Хэдий хэмжээний өгөөж хүртэх вэ?
 
Таны нэрийн дансан дахь хуримтлалыг урт хугацаанд, эрсдэлгүй өсгөх үүднээс өндөр өгөөж өгөх төрөл бүрийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Энэ үүргийг тэтгэврийн сангийн мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежерүүд хүлээх бөгөөд танд зөвлөгөө мэдээлэл өгнө. Таны хуримтлалыг эдийн засгийн үр ашигтай салбарт хөрөнгө оруулснаар урт хугацаанд найдвартай өсдөг.
Мэдээж танаас өөрийн хуримтлалаараа үнэт цаасны зах зээлд оролцох эсэх, банкны өндөр хүүтэй хадгаламжийг сонгох гээд саналыг тань асуух бөгөөд та өөрөө шийдвэрээ гаргадаг.   
 
Тэгвэл та хэзээнээс хуримтлуулж эхлэх вэ?
 
Ихэнх залуус тэтгэвэр гэдэг нь зөвхөн настай хүмүүст л хамаатай мэт ойлгодог. Гэвч та хэдий чинээ эрт эхлэнэ. Төдий чинээ ихийг хуримтлуулах боломжтой.
 
Тэтгэврийн хуримтлалаа хэрхэн буцаан авах вэ?
 
Тэтгэврийн санд хуримтлалтай иргэн та хууль ёсны тэтгэврийн насанд хүрснээр өөрийн нэрийн дансан дахь тэтгэврийн хуримтлалаа 100% буцаан авах эрхтэй. Ингэхдээ нэг дор бөөн дүнгээр болон тогтоосон хугацаанд тогтмол пүнтэйгээр буцаан авахаар сантай тохиролцож болно.
Мөн тэтгэврийн хуримтлалаа авах бололцоогүй нөхцөл байдал үүсэх /нас барах/ тохиолдолд та өөрийн хуримтлалаа үр хүүхдүүддээ өвлүүлэх боломжтой.
Бусдад түгээх
  • gplus