Emart нэг л биш ээ
Солонгосын сүлжээ бүхий дэлгүүр Монгол Улсын нийслэл  Улаанбаатар хотноо нээгдээд хагас сар болох гэж байна.  Монголчуудын сониуч, бие биеэсээ дутахгүй гэдэг этгээд араншин Emart  руу  хөтөлсөөр.  Нээлтээ хийсэн эхний өдрүүдэд өдөрт 348 мянган ам.доллар Солонгос руу урссан гэх мэдээлэл бий. Өнөөдөр ч ялгаагүй   солонгос эзний данс руу 300 мянга биш юм аа гэхэд 50-60 мянган ам. доллар шилжиж л байгаа.  Эдийн засгийн хямрал хэмээн цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй баларч  суугаа ийм цаг үед  мөнгөний урсгал гадагшаа чиглэнэ гэдэг сайны ёр яавч биш. Тэр их  мөнгө дотоодын зах зээлд эргэлдэн,  үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тийм хэмжээнд борлогдож байдаг бол мөн ч сайхан аа.  Бид тэгж чадахгүй, иргэдийн санаа сэтгэл, худалдан авах чадварыг солонгос эр шиг  татаж чадахгүй юм хойно халаасаа шавхаад л  Emart руу харайлгаад байхаас яах вэ.
 
Гэхдээ бид нэгэнт шавхаж байгаа хэдэн төгрөгөө сайхан орчинд тархиа амраангаа сэтгэлдээ нийцсэн, чанартай  бараа бүтээгдэхүүнд өгмөөр байна шүү дээ.  Өдөрт дунджаар 1500 орчим хүн  Emart –аар үйлчлүүлж байгаа ч тэдний ихэнх нь 30 гаруй минут болоод л гарахын, агаар амьсгалахын түүс болох нь бий.  Агааржуулалт дутмагийн гай ийн хамгийн түрүүнд мэдрэгдэнэ.
 
Тэнд бага насны хүүхдээ тэврээд, хөтлөөд явж байгаа гэр бүлийнхэнд зориулан хүүхдээ суулгаад гар амар, сэтгэл тайван  үйлчлүүлэх нөхцөл ч алга байна лээ. Тоолоод үзвэл арваас илүү гарахгүй хүүхдэд зориулсан түрдэг тэргийг эцэг эхчүүд булаалдан, ухаан суусан гурван настнууд тэрхүү ногоон өнгийн машин бүхий тэргэн дээр суух гэж орилолдон уйлалдах нь эмгэнэлтэй бас өрөвдмөөр. Үүнээс гадна үйлчлүүлэгчид уг нь солонгос бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэж Emart-ыг зорьж очдог байлтай.
 
Гэтэл солонгос шошго бүхий цөөн хэд нь улсынхаа зах зээлээс хэдийнэ шахагдсан, хугацаа нь дуусах шахсан, хийц загвар нь хоцрогдсон бараа бүтээгдэхүүн байх жишээтэй. Бас болоогүй түүнийгээ өндрөөр үнэлсэн байх юм. Үнэндээ тэндэхийн лангуунуудын ихэнхийг Монголын наймаачдын оруулж ирдэг импортын бараа бүтээгдэхүүн эзэлсэн харагдсан.   Ийн супермаркетаас ялгагдах зүйлгүй шахам Солонгосын  сүлжээ бүхий Emart   дэлгүүр нээлтийн арга хэмжээний дараах долоо хоногоос тараа таниулж эхлэв бололтой.  Emart бол  дундаж амьдралтай солонгосчуудын дэлгүүр гэгддэг. 
 
Тэндээ  дээр хэлсэнчлэн томоохон үйлдвэрлэгч компаниудынх нь зах зээлээс эргүүлэн татсан эсвэл илүүдэл болж үнээ бууруулсан агуулах чөлөөлөх бөөний худалдааны газар ч гэж ойлгож болно.  Үүнийг нь  Сөүлийн гудамжнаа ширхэг нь 1000 воноор зарагддаг хайруулын таваг, гар нүүрний алчуур, хамгийн хямдхан шампунь, биеийн шингэн саван, угаалгын нунтаг гэрчилнэ. Монголчууд ч монголчууд. Зах зээлийн үнээс 20 нугалсан үнээр зарагдаж буй барааг нь  солонгос бараа чанартай, үнэ нь боломжийн хэмээн авах гэж хөлсөө урсган дугаарлаж зогсоцгоохыг нь яана.  Өрөвдмөөр ч юм шиг. Монголчууд минь бид чинь ардчиллынхаа буянаар улаан паспортоо өвөртлөөд хаа сайгүй мордоцгоож, тэр хэрээрээ юм үзэж, нүд тайлцгаасан бус уу.  Тиймээс жинхэнэ  Emart-ын бараа бүтээгдэхүүн орж ирж худалдаалагдах хүртэл  худалдан авалтаа зогсоовол яасан юм бэ.
Монголын мэдээ
Х.Норжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зүрх судас 2016-08-19 08:21:50
    Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд:...
  • zochin 2016-08-19 04:40:30
    Shaardlagatai l uilchilgee nevtruulj chadsan bn le ih delguur oroh gj zogsool bhgui buten toirdog sh de. Manaihan uursduu soelgui sh de dugaarlaj suraagui
  • Худалдан авагч 2016-08-18 00:26:35
    Ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж бодож байгаа болохоороо ямар дэлгүүрт очихоо хэнээс ч асууж бас заалгахгүй шүү, сонголтоо худалдан авагчид өөрсдөө хийнэ
  • Зочин 2016-08-17 14:00:22
    Ялгаагүй. Аль ч дэлгүүрийн мөнгө бүгд л гадагшаа урсдаг. Монголд ядаж угаалгын нунтаг, саван хийдэг биш дээ.
  • samsung 2016-08-17 09:16:24
    чаддаг юм бол samsung утсаа Солонгос үнээр зарчих
  • зочин 2016-08-17 02:59:01
    Емартыг байгуулахыг өөрсдөө яах гэж зөвшөөрсөн юм, гүйлгээ их ороод байна гэвэл. Гадаад руу мөнгө урслаа гэвэл, Солонгост нь ч гэсэн Емартад хятад бараа байдаг,...
  • ы 2016-08-17 01:23:41
    Өрсөлдөөн нэмэгдэж байх нь хэрэглэгчдэд ашигтай. Бидэнд илүү хямд үнэ, чанартай үйлчилгээ санал болгоно. АНУ-аас Home Depot, Wall Mart хүртэл ороод ирээсэй
  • А 2016-08-17 00:03:41
    UBхөдөөнийхөний хот
  • Bodol 2016-08-16 22:59:50
    Nomin, Maks, Minii delguur arai deer baisan bol hereglegchid ingej yawna gej uu? Unee buuruul, buteegdehuunee saijruul, uilchluuegchidee hundel, shudarga ursuld...
  • Hyamd une bidnii songolt 2016-08-16 17:23:16
    Mongoliin shulaach suljee delguurid bitgii argaa yadaa
  • zochin 2016-08-16 16:12:14
    tiim shvvdee er. ni ter ix 20nugalj zaragdaj baigaa chanargvi zvil awch baixaar mongoliinxoo nooluuriig awsan ni 100daxin ilvv shvvdee
  • saraa 2016-08-16 15:36:25
    unen ern hytad baraand solongos hayg naaj ih tavisan bna bas hotsrogdson baraa ih bna une gej undur avah ymn mashini zogsool unen goe aa bas agaarjuulalt muu
  • Zochin 2016-08-16 15:13:45
    Buh delguuriin baraanuud valut munguur gadagshaa ursaj bga. Gol ni hyamd bh yostoi teriig ni emart hangaj chadaj bn
  • Ишшш Норжин минь больж үз!!! 2016-08-16 14:32:01
    Хэн хаанаас юугаа авах нь нээлттэй болсон. Энэ бол зах зээлийн дүрэм. Авах бараатай болоод л хүн ихтэй байгаа. Бусад дэлгүүрийн захиалгаар битгий ийм юм бич!!! ...
  • Зочин 2016-08-16 14:03:36
    Ямартайч хямд бараагаа үнэтэй зараад доллар болгоод авч гараад бга нь үнэн, монголын жоохон валютыг шимж бга нь үнэн
  • зочин 2016-08-16 13:48:19
    Монголчуудыг кассын тоолоод е баримт гээд шахдаг рэрнээ солонгос дэлгүүрт татварын ерөнхий газар хяналт тавьж байна уу
  • зочин 2016-08-16 13:09:27
    өөрсдөө яах гэж байгуулахыг нь зөвшөөрсөн юм. Юм үзэж нүд тайлсан хүн хэд билээ... Үзэж нүд тайлсан нь хүртэл явцуу баярхуу зангаараа хүнээс илүү юм авах гэж
    49.0.161.198
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-16 13:00:03
    Номинд шулуулахаас дээр
  • уншигч 2016-08-16 12:45:47
    нарантуул захаас арай дээр биш үү, тиймдээ хүрсэн бол сайхансамбууг захаа битүүлж дулаан тохитой болго гээч ээ
  • а 2016-08-16 11:57:57
    Номин гийн хажууд арай л дээр юм даа,
  • Uilchluulegch 2016-08-16 11:49:12
    OO-iin uruu n lav mash bohir baina lee
  • Ok 2016-08-16 11:20:49
    Narantuulaa odoo bityy bolgoo. Saihansambuu chadahgui bol tyreeslegchided n gazriig n uguuch. Tohitoi orchind hudaldaj hudaldan avmaar bn sh dee
  • Zochin 2016-08-16 09:54:50
    Iishee yund ni durlaj hulsuu ursgan zogsood bgasg uneheer oilgoogui. Bdg l baraanuud. Bdg l une. Bdg l uilchilgee. Sodon yum neg ch bgaagui shd
  • Зочин  2016-08-16 09:46:06
    бусад дэлгүүрүүдэд байдаг л бараанууд,Хямдарсан үнэ нь хүртэл ижил,харин учиргүй томоор зургий нь тавьчихсан юу ч байсан бараг бүгд авч,уртаа очерлоно,Хөөрхийс,...
  • зочин 2016-08-16 09:34:20
    Өнөөдөр энэ дэлгүүрээр орж үзлээ. Барааны сонголт ихтэй, үнэ боломжийн, хамгийн гол нь үйлчилгээ сайн, орчин нь тааламжтай санагдлаа. Emart-ийнханд амжилт хүс...
  • zochin 2016-08-16 08:57:06
    songoltoo ta bid uursduu l huune taalagdahgui bol uilchluulehgui baij bolno zaaval endees yum av geed chireed baina uu bolchihooch
  • Mandah nar 2016-08-16 08:49:20
    Ehnii ued hun buhend sonin sanagdad achalal ih l bsan bh. Odo bol dajgui l bn le. Aliva uamig ehelj muulaha l boddog tegj bolohgui ee.
  • Зочин 2016-08-16 08:45:08
    Emart дэлгүүрээс 4 удаа худалдан авалт хийлээ. 1200000, 502000, 428000, 94700, 23500 төг худалдан авалт хийсэн чинь 23500 төг Ebarimt-ыг явуулсан байх юм
    59.153.114.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-08-16 07:48:22
    Яагаад энд номинг бичээд бгаа юм болдоо. Номинд орох нь номинд, емартад очих нь тэнд очино биз дээ. Энд чинь сүйд болоод байх юм юу б.аа.
  • зочин 2016-08-16 07:21:41
    ёстой
  • Namar 2016-08-16 06:56:04
    Yostoi taalagdaagvi delgvvr hyamd l geed bsan sonirhood ochson shal hudlaa demii yum bna lee. Manaih yu ch awaagvi garsan awah ch vgvi gej bodoj bga tsagin garz...
  • tsugluulsan hedee haaana ureh n chamd ha 2016-08-16 06:45:39
    tsugluulsan hedee haaana ureh n chamd hamaagui bailtai
  • Үйлчлүүлэгч 2016-08-16 06:07:30
    Аваарын гарц, кассаа нэмэх хэрэгтэй юм шиг санагдсан. Бас шалан дээр нь хүн халитирч унаж байна билээ.
  • Номингийн лалруудаас арай дээр 2016-08-16 06:03:29
    За ард тумээн одоохондоо лав л Номингийн лалруудаас арай л дээр санагдсан шуу❗️ Цаашдаа харагдах байх хэрэв олигггуй бол орохоо л болицгооно доо❗️ Сонго...
  • werty 2016-08-16 05:53:26
    jiriin baidgal delguur blee, ehnii uedee sonirhoj humuus orson bolohoos dahin dahin uy gej tend alaltsahiin be
  • зочин  2016-08-16 05:52:37
    зах зээлд хямгийн хямдхан чанратай барааг л авдаг Номин бусад сүлжээ дэлгүүрүүд үнээ буулгах талаар ямар ойлголт байдаггүй биз дээ
  • it is me  2016-08-16 05:40:41
    Za estoi unen zov bichsen bna, bayarlalaa.
    150.129.142.8
    Мэдэгдсэн Хариулах
    • Mongol 2016-08-16 05:54:51
      Монголчууд бид Ардчилал, Хүний эрх, Зах зээл гэж чээжээ дэлдэхээс өөр яг үнэн утгыг нь мэдэхгүй малнууд. Өрсөлдөөн гэдэг чинь энэ, орж ирэх нь ч зөв
  • Чимэг 2016-08-16 05:34:24
    Supermarket гэдэг чинь гэр ахуйн бараа болон хүнсний их дэлгүүр юм шүү дээ.
  • Иргэн 2016-08-16 05:19:34
    Агааржуулалтаа сайжруулах хэрэгтэй санагдсан, яахав Номин мэт даварсан үнэтэй, ард түмнээ шулдаг сүлжээнд цохилт өгөх хэрэгтэй байна... Сонголтууд сайжрах байха...
  • tod 2016-08-16 05:10:24
    negel gomdolson nuhduud. dajgue l delguur bna le, parking dotor utaa ntr bhgue bna le. hool idehgej orson dajgue l sanagdsan.
  • аагий 2016-08-16 05:05:08
    захиалгаар бичихээ боль ард түмэнээ шулаагүй бол бид орох л бсан номинд
  • zochin  2016-08-16 04:52:03
    unen bna. emart huleej baisnaas ontsgui, unetei, songolt baga, uilchilgee gej shaldaa buusan. heden manuuhai tsarailsan huduunii,orood baihaargui, nomin ni deer...
  • хмхрм 2016-08-16 04:43:47
    Хотын бүх хүмүүсийг Номинд аваачаад чихвэл адилхан хүүхэд хөгшид орилолдоно.
  • Тэнэг Х.Норжинд 2016-08-16 04:31:17
    Юу бичээд тэнэгтээд байгаа юм бэ? Аль дэлгүүрээр үйлчлүүлэх,худалдан авалт хийх эсэх нь хүний эрх биз дээ.Надад бол таалагдсан.
    203.91.112.137
    Мэдэгдсэн Хариулах
  • хятад бараа 2016-08-16 04:19:30
    Ор хөнжлийн даавуунууд нь лав хятадаас орж ирсэн хямд муу бараа байна лээ
  • зочин 2016-08-16 04:06:31
    үнэн шүү, шал дэмий дэлгүүр байна лээ. Сү. Батболд хотын төвд нэг том барилга барьсан, Хотын үзэмжийг улам доройтуулаад байх юм. Тэнэг ....
  • Сан 2016-08-16 04:05:07
    Дэлгүүрүүд хэдхэн метррийн газраас бөөний үнээр бараа авчихаад нугалсан өндөр үнээр тавьж зардаг.
  • fdsafds 2016-08-16 03:55:39
    kk  Номингийн захиалгат бичлэг үү. Бараа нь таалагдахгүй байвал битий ав л даа.
  • 12 2016-08-16 03:55:21
    Энэ Норжин г Монголын мэдээ ядаж Эрээн явах томилолт өгөөсэй. Шинэ санаа, үйлчилгээнд яасан хойрго хөгшин бэ.
  • зочин 2016-08-16 03:41:17
    Үнэ хямд байгаа учир л хүмүүс очоод байна даа. Тэгээд ч сансарын тэр хавьд Номин байсан Барилга Мега сторын хажууд өөрсдөө бизнесээ сайн хийж чадахгүй хаагдсан....
  • Иргэн 2016-08-16 03:41:01
    Юм хийж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлж чадахгүй бол дуугай л байгаачээ. Энэ дэлгүүрийн цаана хичнээн хүний хөлс хүч, зүтгэл байгааг мэдэх үү. Атаархал
    202.9.41.184
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-16 03:39:22
    Хоолны газрын таазанд байгаа сантехникийн хоолойнуудынхаа тоос шороо, шохойг цэвэрлээмээр юм. Мэргэжлийн хянлтынхан ажлаа хийгээчээ.
  • Оллоо. Норжинд 2016-08-16 03:34:57
    Чамд таалагдагүй гээд чи нэг хэдэн үг холбоод ийм инээдтэй юм бичихээсээ ичээ! Чи хүүэдгүй байх. Тэгээд орилоод бга хүүхэд чамд инээдтэй бна уу.?
  • хмм 2016-08-16 03:34:51
    Энэ газар ерөөсөө таалагдагүй
  • zochin 2016-08-16 03:32:41
    Yanz buriin ereen miraan hayag shoshgotoi solongos hogiig hed dahin nugalchihsan uneer hudaldaj avah geed uheldeed baigaag ni eroosoo ch oilgohgui yum.Yum uzee
    • HAha 2016-08-16 03:36:39
      chinii uzsen yum chine Nomin supermarket esvel minii delguur, orgil supermarket uu haha ih yum uzjee chi bravo
    • zzz 2016-08-16 03:36:20
      sanaa niilehgui bna yaalt ch gui nomin minii delguurees iluu bga bolhoor ted narru l buruugaa chih
  • Норжин гэнэ үү?  2016-08-16 03:28:48
    Энэ нийтлэл бичсэн хүүхэн ямар инээдтэй бас худалч юм бэ? Үндэсний үйлвэрийн тэр их бараа имартаас өөр ямар супермаркетад зарагдаад бгаан.
  • БОЛД 2016-08-16 03:26:39
    НОМИНГИЙН ДЭЛГҮҮРҮҮД ЧАНАР, ҮЙЛЧИЛГЭЭ ХЯМД ҮНЭЭРЭЭ Л ӨРСӨЛД Л ДӨӨ, ХАР ПР ХИЙХ ГЭЭД ЯДЧИХ ЮМ АА.
  • zochin 2016-08-16 03:25:36
    manai mongolchuudin zan iim l bolson shu de shine um ehleh burd l yaj iigeel muulj unagahig boddog ene bichsn n tiim humuusin yawuulga har PR. E~Mart amjilt
  • Zaluu 2016-08-16 03:22:49
    Haha ineedtei setgegdel ustgaad baidag naasan. Huue Nomin Minii zah tiim zogsooltoi biluu!! Agaarjuulalt ni tiim sain biluu. Baraa ni Emar s deer baij chadhuu?
  • ннн 2016-08-16 03:19:35
    Шинэ дэлгүүрт хүмүүс орно, таалагдвал дахин орно, үгүй бол орохгүй. Санаа зоволтгүй.
  • 001 2016-08-16 03:18:50
    Харин тиймээ үхэн хатан оочерлон байж аваад байх гоц гойд зүйлгүй л юм байна лээ, гайхаад байгаа юм тэр урт цувааг үүсгэсэн хүмүүсийг
  • Zochin 2016-08-16 03:15:22
    Anh neegdehed ni shabsan hvmvvs uursduusuu ichij amidar ha ha vnen hugiin sanagdsan
  • Зочин 2016-08-16 03:13:32
    Яваандаа манайхан орохоо болино. Мэдээж эхлээд сонирхож байгаад л мэдээд болино. Угаасаа онцгүй дэлгүүр бна лээ. Гэрэл гэгээ муутай харанхуй бараа нь ч муу.
  • t1 2016-08-16 03:12:06
    1 ni tgl gagvi ym hiiheer ataarhaj vheh shahdiin
  • зочин 2016-08-16 03:02:57
    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эдийн засгийн хямралаас гарахад дэм болцгооё
  • Түйй 2016-08-16 03:01:10
    ОРЖ ҮЗСЭН АВСАН ЮМ БАЙХГҮЙ. . . АГААРЖУУЛАЛТ ҮНЭН 00 ПАРК ЗОГСООЛЫН МАШИНЫ УТАА УГААР АЙМАР
    • LOL 2016-08-16 03:25:20
      Mashinii utaa ugaarch geh shig yugaa hutsaad baigaan zugeer l baileeshd. UB chine ooroo ugaar tenegee
  • Zochin 2016-08-16 02:56:59
    Taalagdahgui bol orohoo bolchijoochde. Muulan myylan orj chihtseldeed baih yum.
  • irgen 2016-08-16 02:55:47
    manaihan yahaaraa iim tuilshirsan b.dag ym bol uniig n haritsuulaad uzetsgee ih unetei. bichgiin tsaas gehed 6500 b.dag ym tedniid 10500 gej b.na lee sh de
    • Zaluu 2016-08-16 03:23:55
      bichigiin tsaas chine yanz buriin unetei baidag yum zuzan nimgeneesee avhuulaad
      202.9.41.201
      Мэдэгдсэн Хариулах
  • Nomin Minii zah bolio 2016-08-16 02:53:23
    Humuus teneg bish!! Tiim l hogiin baraa yum bol tegtelee hoshuuraad avaad baihuu? Zah deeguur hyamd hogiin baraa duuren bna hoshuuraad bainuu?
  • mongol emart  2016-08-16 02:48:26
    toroo zaraad baigaa ni unen taalagdaagui , deer ni buh baraa ni busad delguurees jhn hyamd, uul ni neegdehed ni arai uuruur tusuulj blaa,
  • зочин 2016-08-16 02:45:39
    Жирийн нэг агааржуулалт муутай машины зогсоол байна лээ. Хүн хөл алдаад байх зүйлгүй, халуунд бүтэж үхэх, цус харвах зориулалттай юм болов уу гэж санагдсан.
  • Dogi 2016-08-16 02:44:29
    Sana zovoltgui 2sarin daraa engiin delguur bolchihno. Bi bas emart orood 20minga tushaagad yavsan. Gadaad-n hurungu oruulagchd-g haraah bish dolginoh hergtei
  • ШИНЭЭ 2016-08-16 02:41:19
    ҮНЭНИЙГ БИЧСЭН Х.НОРЖИН СЭТГҮҮЛЧИД БАЯРЛАЛАА.
  • zochin 2016-08-16 02:39:00
    Zahialgiin niitlelee bolio, yadarsan ard tumen hyamd delguurtei bolohoor demii utgagui yum bicheed bh yum. Hyamd bish bol bid huurtaj uilchluuleh u.
  • 1 2016-08-16 02:37:42
    Mongold Bhgui delguur bna lee. Tiim bolool Hun ihtei bgaa bh. Huns ene ter ni taalagdsan
  • Zochin 2016-08-16 02:37:40
    Yamar ineedtei yum be? Bolomjiin l sanagdsan. Tiim bolj butehgui yum baihgui l Bna lee sh de. Achaalal ni heterchiheed baigaagaas bish.
  • Зочин 2016-08-16 02:36:44
    Харин ч үндэсний үйлдвэрлэгчдийн бүт-г бусад сүлжээ дэлгүүрүүдээс хамгийн бага хувиар бодож үнээ нэмэн зарж байгаа шүү. Чи харьцуулж хараарай.
  • ХҮН 2016-08-16 02:31:42
    Тав тухтай үйлчлүүлээд худалдан авалт хийгээд гарах газар яав ч биш байна лээ. Үнэтэй, ачаалал ихтэй, барааны сонголт, машины зогсоол муу гээд зүглэлтгүй газар....
  • Sarnai 2016-08-16 02:21:57
    Onts goid yum yu ch bhguu ...muuhai unetei...
  • Тулгаа 2016-08-16 02:21:11
    Емарт нээгдсэнээс хойш, меркүри зах \амтлагч\, саруул зах\нарийн ногоо\, хүчит шонхор зах\маха\ Номин болон Миний дэлгүүрүүдээр хэсэгчилэн явахаа больсон....
  • Юу нь буруу байгаан 2016-08-16 02:16:26
    Номин гэх мэт газрууд өөрсдөө үнээ хямдруулж, үйлчилгээгээ сайжруулахыг бодохын оронд иймэрхүү юмаар хөөцөлдөж байдаг. Хүн чанартай, боломжийн үнэ зүйл үрүү т...
  • эзэн 2016-08-16 02:16:14
    ёстой уушиггүй болоод ирэх газар байна лээ. энэ газар луу бүү зүглээрээ
  • Aa 2016-08-16 02:15:37
    Yu ch hiij buteehgui baijiij busdiin hiisen hudulmuriig doosh ni hiij suuh yamar hereg bnaa. 100 huvi mongoliinh gedgiig ni ali hediine medcixsen shdee
  • зочин 2016-08-16 02:15:15
    Үнэнийг нь л бичсэн бна. Дутуу дулимаг юм хийж нээлт хийж тэнэгтсэн.
  • зочин 2016-08-16 02:14:23
    8 сарын 14-д худалдан авалт хиййсэн E-баримтаа бүртгүүлсэн чинь илгээгээгүй гээд байх юм,Сү.Батболдоо хуулиа баримтлаач...
    • Bi 2016-08-16 17:16:27
      Une hyamd uilchilgee saitai saihan gazar bna le. Busad delgiuruudees zarim buteegdehuun ni hyamd bna le.
  • Е март 2016-08-16 02:10:44
    НОМИН-н захиалгат нийтлэл НОМИН шударга өрсөлд
  • moog 2016-08-16 02:04:11
    novshiin gazar bna laa dahij hezeech ochikhgui
  • zochin 2016-08-16 02:03:35
    uursduu yu ch chadahgui baij hiij buteej bgaa humuusiig bitgii dandaa doosh ni hiij bai ''olloo''-hon. Aldaa onootoi zuil bgaa l baih yavtsiin dund zasagdan...