Арилжааны банкуудын нийт хадгаламж 289.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний долоон сарын үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Уг мэдээллээр мөнгөний нийлүүлэлтийн тухайд  энэ  оны долоодугаар сарын эцэст 11.3 их наяд төгрөг болжээ. Мөнгөний нийлүүлэлт зургадугаар сартай харьцуулахад  120.1 тэрбум төгрөгөөр өссөн нь арилжааны банкуудын нийт хадгаламж 289.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нөлөөлжээ.

Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 2005.96 төгрөг, зургаадугаар сард 1964.93 төгрөг, долоодугаар  сард 2031.90 төгрөгт хүрсэн байх юм. Гэхдээ Үндэсний статистикийн хорооноос дээрх төгрөгийн ам.доллартай харьцах үзүүлэлтийг тавдугаар сарынхаас зургаадугаар сард 2.0 хувиар чангарч, долоодугаар сард 3.4 хувиар суларсан гэж үзлээ. Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 304.41 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.23 төгрөг буюу 4.5 хувиар чангарсан гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-16 07:35:30
    хэрвээ эдийн засгийн талаас үзэх юм бол энэ үзүүлэлт муугүй юм .Одоо илүү орон тоо,оюутны 70000,хүүхдийн хувьд зорилто бүлэг ,давхардсан орон тоог хасах.