Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: НИТХ-ын төлөөлөгчийн манлайлал, ур чадварыг дээшлүүлж, эрх зүйн хүрээнд хийж хэрэгжүүлэх зарим асуудлын талаар танин мэдэхүйн мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор НИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан “Хурал ба төлөөлөгчийн манлайлал, ур чадвар” сэдэвт сургалт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.

09:00 цагт: Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбар, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Социологийн хүрээлэн хамтран "ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ОРОС, МОНГОЛЫН НИЙГМИЙН НЭГДЭЛ, ЗАДРАЛЫН ҮЙЛ ЯВЦ, ОНЦЛОГ” сэдэвт хурал болно. ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, /СТӨ Б КОРПУС/ 3 давхрын хурлын зааланд болно.

09:00 цагт: Ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Хаан танхимд Солонгос Монголын талууд "Рамсарын конвенцийн гэрээ" байгуулна.

09:00 цагт: Гадаад харилцааны яам дээр “Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт олон улсын сургалт болно.

09:30 цагт: Ноён уулан дахь Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн цуцлуухаар гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал захиргааны хэргийн шүүх дээр болно.

10:00 цагт: Монгол улсын Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газар, Гадаад харилцааны төв архив хамтран зохион байгуулж буй МОНГОЛ-ХЯТАДЫН ТҮҮХЭН ХАРИЛЦАА /1949-2016 он/ сэдэвт архивын баримт, кино, гэрэл зургийн үзэсгэлэгийн нээлт болно. Хаана: Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Архивын ерөнхий газрын байранд болно.

10:30 цагт: Төрийн ордны "В" танхимд УИХ дахь АН-ын бүлэг хэвлэлийн хуралтай.

11:00 цагт: “Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөн болно. Хаяг: Сүхбаатар дүүргийн 8 хороо “Танан” төвийн 3 давхар, хурлын танхимд

12:00 цагт: Японы Элчин сайдын яаманд “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан ГХЯ болон ЭМЯ-ны сайд, БСШСЯ-ны дэд сайд нарыг урин ёслолын арга хэмжээг зохион байгуулах ба уг арга хэмжээнд Элчин сайд Такэнори Шимизү болон, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцоно.

12:00 цагт: Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 7-р форумд зориулсан хэвлэлийн бага хурал "Чингис" зочид буудлын "Тэмүүжин" танхимд болно.

12:30 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан  Пума Имперал зочид буудлын хурлын зааланд нийслэл дүүргийн АН-ын гишүүд дэмжигчидтэй уулзаж, "Ардчиллын төлөө-Үндэсний хэлэлцүүлэг2"-ээ хийнэ.

12:30 цагт: БСШУСЯ-ны Сайдын өрөөнд шинээр байгуулагдаж томилогдсон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад тамга гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

14:00 цагт: ХБНГУ-ын "Бионорика" пүүсийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч "АЗИ ФАРМ" ХХК-с зохион байгуулж буй "Ургамлын гаралтай эм, эмчилгээний чиг хандлага ба Фитотека" сэдэвт чуулга уулзалт  Кемпински зочид буудлын Алтай танхимд болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.