ОУ-ын валютын сангийн ажлын хэсэг өнөөдөр ирнэ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн  авч уулзсан. Энэ үеэр эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд олон улсын валютын санд хандаж, тэдний тусламжийг авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлээд байгаа.

Тэгвэл өнөөдөр Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монгол ирэх юм байна. Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засаг үнэлэлт дүгнэлт өгдөг. Тэгэхээр энэхүү ажлын хэсэг эдийн засагт ямар үнэлэлт дүгнэлт өгөхөөс шалтгаалж, манай улсад тусламжийн гараа сунгах эсэхээ шийдэх нь ээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол эрдэмтэн 2016-08-16 02:12:53
    Олон улсын валютын сан чинь үнэн чанартаа америкийн тагнуулын төв газрын хөлний хир даахь болсон хумс юм байлаа шүү!!! Америкийн геополитикийн хар савар.