Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга М.Энхболдод Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.

УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Шинээр баталсан Эрүүгийн хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна. Мөн гэмт хэргийг зөрчлийн шинжээс ялгамжтай байдлаар шинэчлэн томьёолохын зэрэгцээ шинэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, ялын төрөл, албадлагын арга хэмжээг уг хуульд шинэчлэн тусгажээ.

Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчилан таниулах хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай болохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хуулийн төслийг өргөн мэдүүлэх үеэр тэмдэглэн хэллээ. Тиймээс уг хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулсан байна. 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах шаардлагатай. Мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН-ын гишүүн 2016-08-16 09:22:55
    Урд нь байгаа батлаагүй хуулиа батлахад цагаа зарцуулаачээ. Нэгэнт баталсан хуулийг дагаад хэрэгжүүлээд эхлэчээ. Бага зэрэг засварыг нэмэлтээр өөрчилчихөө чээ. ...
  • Зочин 2016-08-16 08:04:27
    Эрх нь хасагдсан хүмүүсийг дээрлэхээс өөр юу ч хийж чаддаггүй МАН ыг сонгосон ард түмэндээ хохь нь гэж хэлэхээс.
  • Уншигч 2016-08-16 02:36:42
    Гэмт хэрэг, зөрчил гэдгийг тайлбарлаж чадаагүй хууль. Албан тушаалтан мөнгө үрэгдүүлэх, буруу зарцуулах зүйл заалтуудыг хассан. Маш муу хууль болсон.
  • !!!??? 2016-08-16 01:15:54
    Сталин, Вышинский нарын концепц нэвт шингэсэн хуучин Эрүүгийн хуулийн суурь зарчмуудыг үндсээр нь халсан шинэ хууль коммунистуудад харшилна л даа!!!
  • Зочин 2016-08-16 00:36:18
    Утга зохиолын ажилтан Мөнхбат чи Эрүүгийн хуулийг хойшлуулах саналтай юм байна
  • зочин 2016-08-15 23:59:50
    60 тэрбумаа босгоход гол саад болох хууль тул хойшлуулах нь зөв
  • зочин 2016-08-15 23:55:24
    Хуулийн бэлтгэл хангагдсан шүү дээ