Ж.Эрдэнэбат: Төсвийн иж бүрэн шинэчлэл хийнэ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өнөөдөр Төрийн ордны “Иргэний танхим”-д мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  "Өнгөрсөн долоо хоногт МУ-ын сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүнээс хойш гадна дотны эрдэмтэн судлаачид, улс төрч, эдийн засагч, нэлээдгүй маргаан өрнөлөө.

Тийм учраас тодорхой ойлголтыг хүргэх үүднээс бид та бүхэнтэй уулзаж санал бодлоо солилцъё гэсэн юм. Аливаа мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлын төлөвлөгөөг илүү үндэслэлтэйгээр хэрэгжих бололцоог олгож байна гэсэн үг. Статистикаа буруу тодорхойлж, буруу мэдээлэхэд цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээнд сөрөг нөлөө үзүүлдэг.

Миний хувьд анх ажил авсныхаа дараа бид эхний ээлжинд эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй гэдгээ хэлж байсан. Харамсалтай нь өдөр бүр нэг асуудал ар араасаа гарч ирж байна. Сангийн яаман дээр ямар нэг бүртгэл тооцоо судалгаагүй арга хэмжээ, концессыг нэг гакар бүртгэдэг, Хөгжлийн банкны төсөв, Монголбанкны төсөв бас нөгөө талдаа Сангийн яам дунд нь бас нэг төсөв боловсруулсан. Энэ олон төсөв дунд хаягдсан зүйлүүд маш их байна.  Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их орлоо. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй.

Манай Засгийн газрын хувьд явуулах үйл ажиллагаагаа хоёр үе шатанд хувааж үзнэ.

1.12-18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулж, төсвөө ЭРҮҮЛЖҮҮЛНЭ.
2. Үйлдвэржилтийн БОДЛОГОО дэмжинэ.


 Манай улсад нэг хүндрэл байгаа нь маш сайхан зүйл ярьдаг ч огт хийдэггүй. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Эдгээр эрчим хүчний төслүүдээс зөвхөн нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Салбар бүр дээр тодорхой улс орны хэрэгцээ шаардлагыг хангахуйц ард иргэдэд хэрэгцээтэй байгаа 1-2 төслийг хэрэгжүүлэх ёстой. Эдгээр төслүүдээ хэрэгжүүлснийхээ дараа дараагийн ажилд орж байх ёстой.

Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг хийж байна. Цаашид төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд төсвийн алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх нөхцөл ажиглагдаж байна.

Тиймээс бид УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан байгаа. Ээлжит бус чуулганаар төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдүүлнэ. Төсвийн гадуурх үйл ажиллагааг төсөвт нэгтгэж, нэгдсэн нэг төсөвтэй байдаг дэлхий нийтийн жишгийг дагана. Мөнгөний бодлогын институци нь Мөнгөний бодлогоо хийдэг, Сангийн бодлогын институци нь сангийн бодлогоо хийдэг байна. Ингэж нэгтгэсний дараа төсвийн алдагдлыг зохистой түвшинд хүртэл бууруулна. Эхний ээлжинд 2016 оны төсвийн тодотголыг нэн яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж, 2017 оны төсвийг макро эдийн засгийн бодлого хүрээндээ нийцүүлэн боловсруулна. Макро эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд бид эхний арга хэмжээнүүдээ авч, төсвийн гадуурх зарцуулалтыг зогсоогоод байна. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн нөөц бололцоонд багтаан нийгэм эдийн засгийн арга арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.Төсвийн иж бүрэн шинэчлэл хийнэ.

Манайд улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байна. Тэгэхээр цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг МУ-ын Засгийн газар хийнэ.

Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй.

Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоогоо үнэн зөв, бодитой болгоё гэсэн. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийж эхлүүлнэ"гэлээ.

Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг МУ-ын Засгийн газар хийнэ гэлээ. Өмнө нь хийсэн ТЭЗҮ хаачсан юм бол оо?

-Зарим нэг ТЭЗҮ байна. Жишээ нь V цахилгаан станц. Газар байхгүй, нэг мкв-ийг хэдээр үнэлэх нь тодорхойгүй. Гүйцэтгэгч, Засгийн газар хоёр өөр өөр зүйл ярьдаг. Үүнээс болоод төсөл нь гацсан байдаг.  
Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын ТЭЗҮ боловсруулагдсан байна. Гэтэл тэр цаашаа очоод Хятадын талын төмөр замтай зөрчихсөн байгаа. Боловсруулсан ТЭЗҮ нь ийм байна.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу?

-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. ОУВС-ийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх. Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө нь бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтран ажиллаж, зөвлөмж зөвөлгөө өгнө гэсэн байгаа.

-Төсвийн тодотголоо хэзээ хийх вэ?

-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Шаардлагатай зардлыг бууруулах, зарим нэг үйл ажиллагааг хойшлуулахаар төлөвлөж байна. Дээр хэлсэн цаашид төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд төсвийн алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирнэ.

-Долларын ханшийг тогтворжуулах асуудалд ямар ажил хийх вэ?

-Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд тодорхой хэмжээнд зах руу валютын нийлүүлж байгаа. 2013 онд валютын ханш огцом өссөн. Энэ өсөлт нь тухайн үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд гурав орчим их наяд төгрөгийг Монголбанк хэвлэж гаргасан. Үүнтэй холбоотойгоор валютын ханшны өсөлт бий болж байсан. Энэ байдал өнөөдөр давтагдсан. Нөгөө олон “Сайн хөтөлбөр”-үүд ипотекийн зээлийн хүрээнд нэг их наяд орчим төгрөгийг хэвлэсэн. Зах дээрх төгрөгийг нийлүүлэлт нэмэгдэж, валютын эрэлт бий болсон. Цаашид валютын ханшийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлнэ.

-Засгийн газрын танах зардалд цалингийн зардал орох уу?

-Цалингийн бууралт хийнэ. Аль болох хүмүүсээ ажилтай байлгахыг хичээж байгаа. Гэхдээ тодорхой түвшинд, тодорхой салбарт цалин бууруулна.
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цаасан мөнгө 2016-08-16 05:32:38
    Мөнгө олдохгүй байхаар нь өөрсдийн эрх мэдлээ ашиглаж цаас хэвлэж гаргаад үндэсний баялагийг үнэгүйдүүлж байдаг.
  • Батаа 2016-08-16 00:11:20
    300 гаруй сумын төвийг цөөрүүлэх боломж бий
  • яана даа 2016-08-15 22:54:26
    Элбэгдоржийн оюутны 70 000 мянгыг өгөх хэрэггүй. МӨНГӨ хэрэгтэй бол ажил хий. Тэмүүжины 2-4 сая төгрөгний шүүгчийн цалингаас татгадзая.
  • Erunhii saidad 2016-08-15 17:01:21
    Ard tumnee panikand oruulj ailgaj bgaad yu hiih gej bgaa yum be?
  • Jon 2016-08-15 16:39:06
    Jon jon gej gonshignoson yumnuud l baih yum. Yamar ch amitad vee
  • эрка 2016-08-15 15:46:18
    Зөвөө зөв.Яам, агентлагууд бас Эрдэнэт, МИАТ-н Албан тушаалтнууд, хурган дарга нарын цалинг 50-70% бууруулах хэрэгтэй.
  • зочин 2016-08-15 14:57:45
    АН улс орныг ийм болтол идэж уусан, хариуцлага тооцох хэрэгтэй, хулгай хийсэн мөнгө, үл хөдлөх хөрөнгийг хурааж ав.
  • Zochin 2016-08-15 13:54:56
    Хувьчлал явуул. Баахан соёл, урлагийн байгууллага байна. Кино, зураачид, хошин шогийн жүжигчид хувиараа хөдөлмөрөөр болоод байна.
  • зочин 2016-08-15 13:01:22
    жижиг сумдын давхцсан орон тоог багасгаачээ.өмнө нь 1хүн ажилдаг бсан ажил дээродоо 4хүн ажилж бна.төрөл садан эхнэр нөхөр хамтдаа ажиллаж блна.шалгаачээ
  • Uvs 2016-08-15 12:57:57
    Naad sangin saida solio naad hun chin ar nuruu ru chin hutga shan da harjl baigaarai naad huneesei salval ih zugeer bga yn da
  • Тамир 2016-08-15 11:23:34
    Яг ийм аргаар бол тйим ч их өөрчлөлт шинэчлэлт хийж сайжралт явагдахгүй. онол уншаачээ.
  • irgen 2016-08-15 10:31:21
    huuhdiin mongo odoo olgood hereggui ee. ediin zasag hund baihad bitgii tataas neheed bgaach.
  • зочин  2016-08-15 09:52:46
    УИХ-ын гишүүдийн цалин хөлс болон туслах нарыг нь хасах арга хэмжээ эхлээд авахгүй бол монголын ард түмэн та нарт итгэхгүй дээ
  • Малууд 2016-08-15 09:00:06
    Юу гээд байгаам юм бэ баахан худлаа үлгэр хэлж байж төр аваа биз дээ одоо юу гээ гоншигноод байгаа юм вэ, тэр олон машин илүү орон тоо хэрэггүй зардлаа хасаач ,...
  • зочин 2016-08-15 08:47:33
    дэд сайд, олон орлогч нар, бензин тосны болон ярианы зардлаа хэмнээчээ. цалин бууруулж олон хүнийг өрийн дарамтанд оруулах нь. бүгд тултал нь зээл авчаад бна ...
    • Zochin  2016-08-15 09:15:05
      Zuv demjij bna aa. Undurluguud ni heregleegee heregleegee bolioochee... Ichij amidar ta Buhen
  • ОНОШ НЬ ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ 2016-08-15 08:44:30
    ЭНЭ ЯРИАДБАЙГАА НЬ АРГАЦААХ Л ТӨДИЙ ЮМ ДАА ХЯТАДЫН Э.З. СЭРГЭХГҮЙ БОЛ БУДАА БОЛНО ДОО
  • zochin 2016-08-15 08:30:44
    Erenhii said setguulch,showchin bish um bna.
  • lalar 2016-08-15 08:29:57
    Ene selengiig 12 jil tsulmusun hulgaich yu ch medehgui hutsaad bna aa baahan ded said nertei ajil hiideggui MAN-iin bolobson huchnii tuluulugch sul tsalintanguu...
  • зочин 2016-08-15 08:24:06
    Цалин бууруулах тийм сайн раг бишшүү олон хүний дургүйцлийг хүргэх байх.Сайн судалвал үргүй зардал зөндөө л байгаа даа
  • зочин 2016-08-15 08:16:15
    Хүүхдийн мөнгөө өгөөчээ. Юун зорилтот бүлэг гээд хуцаад бгаа юм бэ. Хичээл сургууль эхлэх гээд бна. Төлбөрөө хиймээр бна
  • bold 2016-08-15 08:15:20
    iim EC-tei bid xol yavj amjix uu. Narnii erted solison deer yum bish uu
  • 001 2016-08-15 08:15:12
    Аргагүй л мэргэжлийн хүн байна даа, хуучин ерөнхий сайд нар шиг дотооддоо худлаа ярьж төрөгдүүлээд гаднаас зээл гуйж шившгээ тарьж явсанд орвол их зөв л эхэллээ...
    • зочин 2016-08-15 09:59:34
      Харин тийм байна. АН одоо ёстой айлын эрх хүүхэд шиг буруу солгойгүй тавиад туусан байна даа.