Сайн чанарын тарвасыг таних аргууд

Найм, есдүгээр cap бол шинэхэн тарвас худалдаалдаг ид үе. Тарвас нь хамгийн амттай жимс гэдэгтэй санал нэгдэх хүн ч олон бий. Тарвас бол жимс. Гэхдээ ургамал судлаачид үүнтэй тэр бvр санал нийлдэггүй. Учир нь тарвас нь хулууны тєрєлд багтдаг бєгєєд үр жимсийг нь шинжлэх ухааны хэллэгээр хулуу хэмээн нэрлэдэг байна. Үнэндээ бол тарвас нь 200 - 300 грамм жинтэй африкийн зэрлэг жимснээс үүсэлтэй бєгєєд цэвэр селекцийн аргаар томруулж Хятад, Дундад Азид тариалдаг юм. Амтны хувьд ч тэр хүмүүс хэдэн мянган жилийн турш тариалахдаа хамгийн амттай шүүслэг сортыг нь сонгон үлдээжээ.

Анхны "євєг" тарвас бол гашуун исгэлэн амттай байсан гэх. Тарвасанд хүний биед тустай эрдэс бодис баялаг агуулагддаг гэдгийг бараг бүгд л мэднэ. Єдєрт хэдэн зүсмийг идэхэд л хэрэгцээт магни болон калигаа нєхєєд авчихна. Тємрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалтын үед идэхэд сайн. Мєн энэхүү судалт жимс нь фосфор, С, Bl, В2 болон РР аминдэмүүд, селен, цинк, марганц, цаашилбал бета-каротин, ликопен зэрэг байгалийн хүчтэй антиоксидантаар тун баялаг. Тарвасанд бас ирээдүйн ээжvvдэд хамгийн хэрэгтэй фолиевын хvчил агуулагддаг.

Сайн чанарын тарвасыг таних аргууд

1. Тарвасны гадна хальсны судлууд нь илvv тод контрастны байх ёстой. Учир нь хурц тод судлуудтай тарвас нь гэрэл болон дулааныг сайн шингээсэн, сахарозтой фруктоз нь жимсэнд хангалттай байгаагийн илрэл.

2. Гvйцэд болсон чихэрлэг тарвас нь хэзээ ч живдэггvй. Хоёр адилхан хэмжээтэй тарвасны аль хєнгєн нь илvv сайн болсон гэсэн vг. Иймд боломж байвал усанд хийж хєвєх эсэхийг нь шалгаж үзэх хэрэгтэй.

3. Тарвасны хажуу талд байгаа толбонууд нь шар эсвэл улбар шар єнгєтэй байна. Цагаан єнгєтэй бол гүйцэд боловсроогүй гэсэн үг.

4. Гүйцэд болсон тарвасны хальсыг хутгаар хатгахад хэцүү. Яагаад гэвэл хальс нь чангарч, хатуурсан байдаг.

5. Тарвасны иш нь хатсан байх ёстой. Гэхдээ энэ хатсан иш нь жимс гүйцэт боловсорсон гэдгийн бүрэн баталгаа болж чадахгүй. Учир нь тээвэрлэх явцад хатсан байж болно. Тарвасанд хүний бие организмд тустай аминдэм, эрдэс бодис элбэг байхаас гадна бєєрнєєс давс болон элсыг гадагшлуулж, хорыг зайлуулдаг.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • %,_ 2016-08-15 07:58:51
    хэцүү л мэдээлэл байна. наад тэмдэгээр яг болсон тарвас авч чадах уу?