Эрээн хоттой боловсролын салбарт хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар, Эрээн хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уул “Эрээн хотод болох 7 дахь удаагийн Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж байна. Энэхүү чуулга уулзалт нь Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал гүүр холбоос болж, олон улсад нөлөөлөх хүч нь тасралгүй дээшилсээр байна. Монгол Улс идэвхтэй оролцож байгаад баяртай байна” гэлээ. Мөн тэрээр Эрээн, Улаанбаатар хоттой боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй “Улаанбаатар, Эрээн хотуудын эртний найрсаг харилцаа үргэлжилж байгаад талархалтай байна. Цаашид ч хоёр хотын хамтын ажиллагаа өргөжин хөгжих болно. Эрээн хотын "Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт нь олон талын ач холбогдол бүхий олон улсын чуулга уулзалт болж чадсанд баяртай байгаагаа илэрхийлье.  Нийслэл, Эрээн хоттой боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой. Боловсролын яам, салбар хариуцсан хүмүүстэй зөвшилцөж, ямар байдлаар хамтран ажиллахаа тодорхой болгох хэрэгтэй” гэв.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sandui mudak  2016-08-28 10:27:50
    Sandui mudak nerteigeer ni ereen .hyagt. erziin tosgodtoi hamtiin geree baiguul kkk. Unen mudak
  • зочин 2016-08-17 15:29:50
    эрээнд очиж панз наймаа, хүмүүсийг хэрхэн хульхидах арга барил, бие үнэлэлтийн үнэ тохироо гэсэн хичээлүүд орох байлгүй
  • Болдоо 2016-08-17 08:01:21
    Эрээний их сургууль нээгдээд 2 жил шахуу болж байгаа, монголчуудад сайн тэтгэлэг өгё\ч байгаа шүү дээ
  • Батболд 2016-08-16 00:38:10
    Уг Батболд чинь засаг ноён биздээ. энэ нөхөр яагаад байнга үсрээд байдаг юм бэ. лайтай юм.
  • Өнөрөө 2016-08-15 14:28:06
    Эрээний үндэсний их сургуульд очиж суралмцмаар байна. Дэмжинэ биз дээ, дарга нар аа!
  • сонин мэдээлэл юм аа 2016-08-15 08:02:03
    эрээнд ямар боловсрол эзэмшдэг юм бэ?
  • сонирхогч 2016-08-15 07:41:14
    эрээнд ямар боловсрол эзэмшдэг юм бэ?