Улс орнууд Олимпийн аваргаа хэрхэн урамшуулдаг вэ
Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон 31 дэх Зуны олимп Бразилийн Рио де Жанейро хотноо болж, 205 орны 10500 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Харин манай улсын хувьд анх удаа 43 тамирчин есөн спортын төрлөөр өрсөлдөж, олимпийн хоёр медалийг халааслаад байна.

Тэгвэл дэлхийн улс орны Засгийн газар Олимпийн наадамд аваргалсан тамирчдаа хэрхэн урамшуулдаг талаарх мэдээллийг уншигчиддаа сонирхуулья. Гадаадын улс орнууд дундаа Сингапур хамгийн их буюу алтан медаль авсан тамирчин тус бүрийг нэг сая сингапур доллар эсвэр 746 мянган ам.доллароор шагнадаг ажээ.

Харин ОХУ, Франц Олимпийн аварга тамирчдаа тус бүр 180 мянга, 135 мянга, 65 мянган ам.доллароор тус тус урамшуулдаг байна. Түүнчлэн манай өмнөд хөршийн хувьд шилдэг тамирчнаа 31.4 мянган ам.доллароор шагнадаг бол АНУ 25 мянган ам.долларыг өгдөг ажээ. Европын орнууд дундаа Олимпийн тамирчиддаа хамгийн харам ханддаг улсуудад  Австрали, Канад, Их Британи зэрэг орнуудыг багтааж болох юм байна.

Австрали, Канад зөвхөн алт авсан тамирчнаа тус бүр 15 мянган ам.доллароор урамшуулдаг бол Их Британи тамирчиддаа сохор зоосоор ч шагнадаггүй гэнэ. Харин үүний оронд марк дээр зургийг нь хэвлэдэг аж. Гэхдээ спонсор байгууллагууд нь тамирчдаа аль ч улс орны тамирчны авч чадаагүй зүйлсээр урамшуулдаг байх юм. Ингээд зарим орны тамирчдын бай шагналыг сонирхож үзье.

Сингапур

Сингапурт Олимпоос алтан медаль хүртсэн тамирчдад зориулсан Сая долларын хөтөлбөрийн дагуу Риогийн олимпод аваргалсан Сингапурийн хөнгөн атлетикийн тамирчид нэг сая сингапур доллар эсвэл 746 мянган  ам.долларын эзэн болж байна. Харин мөнгө авсан тамирчид 378 мянган ам.доллар, хүрэн медальтнууд 188 мянган ам.доллароор шагнагдах юм байна.

Тайвань

Олимпоос алт авсан тамирчдаа Тайвань ч мөн их хэмжээний мөнгөн шагналаар урамшуулдаг байна. Тодруулбал, 20 сая тайвань доллар эсвэл 640 мянган ам.доллароор алтан медальтнуудаа шагнадаг бол мөнгө медаль авсан тамирчдаа 223 мянган ам.доллар, хүрэл медальтнаа 160 мянган ам.доллароор байлдаг гэнэ.

Индонез

Индонезийн Засгийн газар Риогийн олимпоос алт авсан тамирчнаа таван тэрбум индонез рупи эсвэл 384 мянган ам.доллароор байлж буйгаа зарласан байна. Харин мөнгө болон хүрэл медалийг хоёр тэрбум рупи буюу 152 мянган ам.доллар, нэг тэрбум рупи буюу 76 мянган ам.доллароор шагнах аж.

Тайланд

Тайландын Засгийн газар Риогийн олимпын аварга тамирчнаа 10 сая бат буюу 287 мянга орчим ам.доллароор байлжээ. Харин мөнгөн медальт тамирчинд зургаан сая бат буюу 172 мянган ам.долларыг өгөх гэнэ.

Азербайжан

Азербайжан улсын олимпийн алтан медальт тамирчны хувьд 400 мянган манатын шагнал хүртэх гэнэ. Энэ мөнгө нь ойролцоогоор 250 мянган ам.доллартай тэнцэх юм байна. Харин мөнгөн медальт тамирчин 200 мянган манат /124 мянган ам.доллар/, хүрэл медальтан 100 мянган манат /62 мянган ам.доллар/ авах аж.

Казахстан

Казахстан улс олимпийн аваргаа 86 сая тенгегээр байлжээ. Энэ нь 250 мянган ам.доллартой тэнцэх аж. Харин мөнгөн медальтан 50 сая тенге, хүрэл медальтан 25 сая тенгений эзэн болох юм байна.

Филиппин

Филиппин олимпийн алтан медалийг 10 сая песогоор /215 мянган ам.доллар/  үнэлсэн бол мөнгөн медалийг таван сая песо /107 мянган ам.доллар/, харин хүрлийг хоёр сая песогоор  /43 мянган ам.доллар/ тус тус байлсан байна.

Энэтхэг

Энэтхэг алтан медальтнуудаа 10 сая энэтхэг рупи /150 мянган ам.доллар/, мөнгөн медальтнаа 7.5 сая рупи /112 мянган ам.доллар/, хүрэл медаль хүртсэн тамирчнаа таван сая рупигаар  /75 мянган ам.доллар/ тус тус шагнах аж.

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос улсын хувьд 60 сая воноор  /55000 ам.доллар/ алтан медальт тамирчдаа урамшуулах бол 30 сая воноор мөнгөн медальтнуудаа, 18 сая воноор хүрэл медаль хүртсэн тамирчдаа шагнахаар болжээ.

Монгол

Манай орны хувьд алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр ДӨРВӨН сая төгрөг өгдөг. Харин мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр ГУРВАН сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр ХОЁР сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жачи 2016-08-16 02:32:23
    Манайх болж л байна шүү дээ. Нэг их чамлаад байх мөнгө биш л дээ.
  • DD 2016-08-15 08:40:54
    Миний мэдэх солонгос лав насан туршын тэтгэлэг авдаг
  • Zochin 2016-08-15 06:53:08
    Mongol uls tamirchindaa nasan turshiin amdraliin batalgaa egch baigaa ny hamgiin zev bodlogo baina.
  • зочин 2016-08-15 05:41:04
    Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа, 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121