Монгол Улс дэлхийн 136 оронтой худалдаа хийжээ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр  Монгол Улс энэ оны эхний долоон сард дэлхийн 136 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4374.2 сая ам.доллар, үүнээс экспорт 2541.6 сая ам.доллар, импорт 1832.6 сая ам.долларт хүрчээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 647.4 сая ам.доллар буюу 12.9 хувь, экспортын хэмжээ 271.2 сая ам.доллар буюу 9.6 хувь, импортын хэмжээ 376.2 сая ам.доллар буюу 17.0 хувиар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний долоон сард 604.0 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2016 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеийнхээс 105.0 сая ам.доллараар нэмэгдэж, 709.0 сая ам.долларт хүрчээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.