Дооёогийн “шинэ” дүр
“ДОЗ” энтертайнментийн захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн буюу Дооёо найруулагч Найдандоржийн гарын шавь. Дооёо оюутан цагаасаа л МҮОНТВ хамгийн анхны энтертайнент нэвтрүүлэг гэж хэлж болох ” Би Чадна “ нэвтрүүлгийг хөтөлж олонд танигдсан. Түүний дараа драмын театрт орж, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” “Ромео Жулльет” жүжигт тоглож, чадварлаг жүжигчин болох ирээдүйн замаа нээсэн.



Мөн “Х Түц” хамтлагт байхдаа “Сэргээш 1, 2” гэх мэт олон тайзны бүтээлд тоглож 2004 онд “Азтай бадарчин” наадмаар “Нутийн ганц Гацаа” номероор шилдэг эрэгтэй жүжигчин гэх шагналын эзэн болж байсан юм. Харин Дооёо 2005 оноос бие даан “ДОЗ” энтертайнментыг байгуулж хэд хэдэн кино найруулсан юм. Тэрбээр н “Хөх толбот хүмүүс” кино 2012 онд шилдэг найруулагч, “Элэг Нэгтэн” киногоороо 2016 Энэтхэгийн “Global awards” шагналыг хүртэж сайн найруулагч гэдгээ батласан уран бүтээлч билээ. Энэ утгаараа Дооёог сайн найруулагч, сайн жүжигчин гэдэгт маргах зүйлгүй. Тэгвэл жүжигчин Дооёо энэ удаа “Нэг өдрийн дайсан” киногоороо үзэгчидтэй уулзах гэж байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.