Рио 2016: Чөлөөтийнхөн тамирчдын тосгонд ирлээ

Наймдугаар сарын 17-нд буюу лхагва гарагаас тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөхийн баг тамирчид тамирчдын тосгонд ирж байрлалаа. 10 тамирчны бүрэлдэхүүнтэй (6 эрэгтэй, 4 эмэгтэй) Риод ирсэн чөлөөт бөхийнхөн "Волта Редонда" дахь бэлтгэлийн баазад байрлан бэлтгэл сургуулилтаа базааж байсан юм. Тэд наймдугаар сарын 4-нд эх орноосоо мордсон бөгөөд бэлтгэл хангагч, багийн эмч, сэтгэлзүйч, дасгалжуулагчдын өргөн бүрэлдэхүүнтэй Өмнөд Америкийн анхны олимпийн бэлтгэлээ базааж байна. 

Чөлөөт бөхийн сонгомол барилдаанууд альхэдийнэ эхэлсэн бөгөөд манай тамирчдын тэмцээн 8 сарын 17-нд эмэгтэй 58 кг-д ОУХМ П.Орхоны барилдаанаар эхэлнэ. Мөн тэр өдөр ОУХМ О.Насанбурмаа дэвжээн дээр гарах юм. Харин эрэгтэйчүүдийн барилдаан наадмын сүүлийн гурван өдөрт явагдана.

Мөн энэ өдөр эх орноо төлөөлөн таеквондогийн төрөлд хүчээ сорих П.Тэмүүжин тосгонд ирэв. Эрэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд өрсөлдөх түүний тэмцээн 8 сарын 18-нд явагдах юм."Алдар" спорт хорооны тамирчин тэрээр өнгөрсөн 4 сард Филиппинд явагдсан тэмцээнээс олимпийн эрхээ авч Монголын таеквондогийн спортын түүхэнд бичигдсэн. Түүнээс өмнө олимпод манай таеквондоч оролцож байгаагүй юм. 

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-15 05:43:09
    Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа, 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121