Ш.Гунгаадорж: Валютын сангаас тусламж авснаар МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүйд хүрч магадгүй
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцлаа.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн  авч уулзлаа. Эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцсан байх. Ямар шийдэлд  хүрсэн бэ?

-1990 оноос хойш ажиллаж байсан Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нартай уулзсан. Уулзалтын үеэр Сангийн сайд эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Хамгийн товчоор хэлэхэд манай улсын нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдал үнэхээр маш хүнд байдалд орсон байгааг дуулгасан. Сангийн сайд үүнийгээ бас олон нийтэд мэдээлсэн. Буруу биш л дээ. Цаашид цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрч, санхүүжилт зогсох байдалтай байна. Энэ байдлыг ард түмэн мэдэж байх хэрэгтэй. Мөн эдийн засгийн хүндрэлээс гарахын тул Засгийн газар хурдтай ажиллах шаардлага тулгарлаа.

Эдийн засгийн хүндрэл үе үеийн Засгийн газарт тулгарч л байдаг. Гэхдээ энэ удаагийн хямралт байдлыг урьд урьдынхтай адилтгах аргагүй.  Үүнийг ил тод зарлахаас өөр аргагүй. Нийтээрээ энэ хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах тухай ярилцаж, ажиллах болсон байна. Бидний хувьд байдалд нэгэнт ийм болсон учраас гарах арга зам юу байх вэ? Энэ талаар ихэвчлэн ярилцсан.

-Тухайлбал, эдийн засгийн энэ хүндрэлтэй байдлаас гарах ямар арга байна вэ?  

-Одоогоор дотоод нөөц бололцоогоо ашиглаад энэ хямралаас гарах боломжгүй. Улсын нийт өр 23 их наядад хүрсэн байна. Энэ байдал үргэлжилвэл дефолт зарлах байдал үүсэх нь. Үүнээс өмнө хямралын эсрэг ямар арга хэмжээ авах талаар ярилцсан. Уулзалтад оролцсон хүмүүсийн яриаг сонсч, тоон мэдээллээс харахад нөөц бололцоогоо дайчлан дотоодынхоо хүчээр болон зарим нэгэн байгууллагын дэмжлэг тусламж зэргийг авах нь хүнд байдлаас гарах гарц болохгүй. Тийм учраас олон улсын валютын санд хандаж, тэдний тусламжийг авахаас өөр гарц байхгүй гэдэг дээр санал нэгдсэн. Удахгүй валютын сангийн зөвлөхүүд Монголд ирэх юм билээ. Бидний зүгээс тэдэнд улс орныхоо өнөөдрийн нөхцөл байдлыг маш зөв танилцуулж, ойлгуулах хэрэгтэй. Цаашлаад хэн хэнийхээ эрх ашигт нийцсэн гэрээ хэлэлцээр хийж валютын сангийн тусламжийг авах нь нэгдүгээр зам болсон байна. Үүн дээр уулзалтад орсон бүх хүн санал нэгдсэн.  

 -Олон улсын валютын сангийн тусламж авах асуудал дээр шүүмжлэлтэй хандах хэсэг байна. Тус сангаас дэмжлэг авах тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Миний хувьд санал нэгдсэн. Гэхдээ тайлбартайгаар. Манай улс эдийн засаг хүндэрч байсан үед хоёр ч удаа тус сантай хамтарч ажилласан. 2009-2011 онуудад “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Валютын сан нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн орнуудад тусламж үзүүлдэг талаасаа мэдээж сайн байгууллага.
Гэвч би хувьдаа валютын санг болж өгвөл тойрчих юмсан гэсэн бодолтой явдаг.  Үр дүнгээ ч өгдөг. Маргах юмгүй. Тусламж өгч байгаа нөхцөл нь маш хатуу. Төсөв санхүүгийн маш хатуу бодлого барина гэсэн үг. Засаг барьж буй МАН-ын Мөрийн хөтөлбөрт нийгмийн талын заалт нэлээд бий. Тухайлбал, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар тусгасан. Тиймээс хүүхдийн мөнгө олгох, татвар, зээлийг тодорхой хэмжээнд хөнгөрүүлэх гэх мэт бодлогыг Олон улсын валютын сан дэмждэггүй. Ер нь зөвшөөрдөггүй.

-МАН-ын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр хэрэгжихгүйд хүрнэ гэсэн үг үү?

-МАН өөрөө зүүний чиглэлийнх. Тэд нийгмийн чиглэлийн буюу ард түмнээ гэсэн бодлогыг баримталдаг. Харин Олон улсын валютын сангаас тусламж авснаар МАН-д мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь бэрхшээл тулгарч магадгүй гэж би хувьдаа үзэж байна. Тиймээс би Олон улсын валютын сангаас тусламж авахыг алга ташин дэмждэггүй. Гэвч өнөөгийн энэ нөхцөлд дэмжихээс өөр аргагүй байдалд хүрчихлээ. Учир нь үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бодлого тодорхойлогчид дийлэнх нь дэмжсэн.

-Олон улсын валютын сангийн тусламжийг авахаас гадна Монгол Улс өнөөдрийн хямралт байдлаас гарахад ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Манай Монгол Улс нэлээд өвөрмөц орон. Нүүдлийн соёл иргэншил уламжилж ирсэн. Дэлхий дээрх хоёр соёл иргэншлийн нэг буюу нүүдлийн соёлын тээж яваа орон нь Монгол. Үүнтэй холбогдуулан улс орныг хөгжүүлэх, удирдан авч явах зам аргад өвөрмөц онцлог бий. Тиймээс Олон улсын валютын сангийн тусламжаас гадна олон улсын банк санхүүгийн байгууллага, Дэлхий болон Азийн хөгжлийн банк зэрэгт хандах нь зүйтэй. Эдгээр байгууллагаас хөнгөлөлттэй, урт хугацааны зээл олгодог. Эдгээрт бас зэрэг хардах хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулагчдыг татах арга замуудаа судлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт татах нааштай олон объектууд байна.

-Уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж байгаа учраас одоогоор энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж харагдахгүй байна л даа?

-Уул уурхайн бүтээхүүний унаж байгаа. Гэвч энэ мөнхийн юм биш. Дэлхийн томоохон бизнесийн байгууллагууд манай төр засгийн байдлыг харж байгаа байх. Ирэх дөрвөн жилд парламент нь олонхийн суудалтай, улс төрийн байдал харьцангуй тогтвортой байх нь гэдгийг ажигласан байгаа.  Тийм учраас хөрөнгө оруулалт татах чиглэлд төр засгаасаа эхлээд бизнесийн байгууллагууд анхаарал хандуулах хэрэгтэй байх.

Мөн Ерөнхий сайд үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн авч уулзсан шиг эдийн засагчид, эрдэмтэн судлаачидтай уулзалдаж, саналыг нь сонсох хэрэгтэй. Тэдэнтэй эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлаас гарах арга замын талаар ярилцах нь бас нэг гарц. Магадгүй, тэдгээр хүмүүс илүү оновчтой гарц гаргалааг гаргаж магадгүй.

-Удахгүй ээлжит бус чуулганаар Төвсийн тодотгол хийх нь. Засгийн газар цаашид хэрхэн ажиллах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Төсвийн тодотголд гарцаагүй, зайлшгүй хэрэгцээтэй гэсэн зүйлүүдээ оруулаад бусад үрэлгэн  зардлуудаа хойшлуулах ёстой. Ийм ч нөхцөл байдал үүсчихлээ. Хөрөнгө оруулалт татах асуудлыг дээр хэлсэн. Энэ Засгийн газар жилүүд шиг ганцхан “Оюутолгой”, “Тавантолгой гээд суух биш. Хөрөнгө оруулалт орж ирэх ашгаа өгөх ордоо ашиглах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд “Гацууртын орд”-ыг ашиглалтад оруулах хэрэгтэй байсан. Гэвч талцаж, улс төржсөөр  дөрвөн жилийг өнгөрөөсөн. Энэ Засгийн газар “Гацууртын орд”-оо ашиглах асуудлыг ярьж эхлэх хэрэгтэй. “Тавантолгой”-г хувийн компани шиг байлгаж байгаад УИХ унагасан. “Тавантолгой”-гоо эргүүлэн ашиглалтад оруулах гэх мэт цөөн тооны объектуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал дээрээ хариуцсан яамдууд ажиллах хэрэгтэй.

Мөн хоёрдахь нөөц бололцоо бол хөдөө аж ахуй. ХАА-г үе үеийн Засгийн газар орхигдуулсан. Өнгөрсөн жилүүдэд мал аж ахуйн бүтээгдэхүүнээ  боловсруулах тал дээр сул анхаарч ирсэн. Өнгөрсөн дөрвөн жил  мал аж ахуйн салбар руу хандсан бодлого огт  хэрэгжүүлээгүй, хаясан. Аж үйлдвэрийн яамыг татан буулгаад хөнгөн үйлдвэрийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд, хүнд үйлдвэрийг Уул уурхай эрдэс баялагийн яамд өгсөн. Энэ бол маш оновчтой шийдвэр. Миний зүгээс Засгийн газрыг 11 яамтай байх саналд энэ саналаа өгч байсан. Жижиг оронд Аж үйлдвэрийн яам хэрэггүй. Түүхий эд нь байдаг газар нь үйлдвэрлэлийн бодлогоо цуг явуулах нь зөв бодлого.

-Малын гаралтай түүхий эд боловсруулах асуудал манай оронд мартагдсан гэж хэлж байна. Энэ салбарыг яаж хөл дээр нь босгох хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Манай улс 1980-аад оны сүүлчээр 25 сая малтай байсан. Энэ үед бид малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнээрээ гадаад дотоодын хэрэгцээг хангаж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж, түүгээрээ улс орноо тэжээж байсан. Гэтэл одоо 73 сая малтай ч гэсэн тоо тоолохоос цаашгүй болчихоо. Энэ их малынхаа ид шийдийг бид үзсэнгүй.  Өнөөдөр 1990 онд гаргаж байсан малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний 30 хувийг ч хангаж чадахгүй байна. Энэ бол том дүгнэлт. Би хувьдаа мал ахуйн бодлогод тоо бус чанарыг чухалчлах хэрэгтэй гэж боддог. Засгийн газар энэ чиглэлд шуурхай ажиллах ёстой. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт аймаг бүрт хөнгөн хүнсний үйлдвэр нэгийг байгуулна гэж тусгасан нь зөв. Энэ ондоо багтаагаад хоёр аймагт хөнгөн хүнсний үйлдвэрээ байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулагчдын татаж, хамтрах хэрэгтэй. Энэ чиглэлд анхаарч малын гаралтай бүх түүхий эдийг боловсруулж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, түүний дараа валют болгон дотоодынхоо хэрэгцээг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь нэн түрүүнд хийх ёстой ажил гэж бодож байна.  Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын бизнесүүдээ дэмжих бодлогыг явуулах багц асуудал байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй.

Гуравдугаарт, хэмнэлтийн хатуу горим тогтоох хэрэгтэй. Хэмнэлт гэдэг үг бол сүүлийн хэдэн жил монгол хэлний үгийн сангаас хасагдсан байна.  Засаг төрийн дээд байгууллагаас эхлээд доод төвшинд хүртэл элдэв тансаглал, машин зэрэг илүү зардлаас нэг хэсэг хугацаанд татгалзах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, хариуцлага сахилга бат хэрэгтэй. Үүнийг сүүлийн 20 жил мартсан. Дээд шийдвэр гаргах түвшнээс  эхлээд доошоо бүх төвшинд хариуцлагын тогтолцоог бий болгож, энэ талын хууль, журам, дэглэм зэргийг яаралтай гаргах хэрэгтэй. Хүн бүр өөрийн хариуцлагыг ухамсарлаж ажилладаг байх ёстой. Бүх хүн хариуцлагаа ухамсарлаж, хариуцсан ажлаа  заавал хийх ёстой гэх зүйлээ ойлгох нь чухал. Үүнийг ойлгоогүй тохиолдолд маш хатуу арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Энэ бол том нөөц, харагдахгүй байгаа мөнгө, хөрөнгө оруулалт.

-Өнгөрсөн дөрвөн жилд санхүүгийн сахилга бат утгаараа алдагдсан. Тухайлбал, “Чингис”, “Самурай” бондууд?

-Санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахихгүй бол өнгөрсөн дөрвөн жилд жинхэнэ утгаараа алдагдсан, байхгүй болсон. Улсын нэгдсэн төсөв ганц байх ёстой байтал хэд хэдэн төсөв байх жишээтэй. Энд дээрх бондуудын хөрөнгөтэй холбоотой асуудал орж ирж байгаа. Төсвийг зарцуулах, гадаад дотоодын зээл зэргийг захиран зарцуулах үйл явц ямар ч дэг журамгүй байлаа. Санхүүгийн сахилга баттай холбогдсон хууль байгаа. Бонд авах аль ч оронд байдаг л зүйл. Гэхдээ хамгийн гол нь бүх зүйлийг дүрэм журмынх нь дагуу хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хаанаас авах, түүнийг юунд хэрхэн зарцуулах, эргэн төлөлтийг яаж хийх зэргийг нь тодорхой болгох ёстой. Тодруулбал, бондыг түргэн хугацаанд эргэн төлөгдөх буюу ашгаа өгөх зүйлд зарцуулах учиртай. Тухайлбал, арьс шир, ноос ноолуур, ашигт малтмал зэрэг уул уурхай болон хөнгөн үйлдвэрт бондыг зарцуулах хэрэгтэй. Гэтэл өмнөх Засгийн газар бондын мөнгийг зам, барилга зэрэг эргэн төлөх боломжгүй салбарт зарцуулсан. Энэ салбараас эргэн төлөлт хийнэ гэж хэзээ ч байхгүй. Эхнийх нь тавьсан зам салхи, бороонд идэгдээд алга болж байна. Их бүтээн байгуулалт гээд гайхуулаад байгаа зүйлийн ихэнхийг бондын мөнгөөр босгосон юм. Үүний үр дүнд улс орны нийгэм, эдийн засаг хүндэрч, ийм хэцүү байдалд орсон.  Энэ бол санхүүгийн сахилга бат алдагдсаны том жишээ. Хэн дуртай нь “Намайг хэн хэлэх вэ” гэсэн шиг л аашилж ирсэн.

-МАН ирэх дөрвөн жил эдийн засгийн энэ хүндрэлтэй байдлаас гарч чадахгүй болов уу?

-Ирэх дөрвөн жилд МАН улс орноо эдийн засгийн хүндрэлээс 100 хувь гаргаад жигтэйхэн жаргалын орон болгоно гэж харахгүй байна. Чадахгүй. Яг өнөөдрийн хэт уруудсан байдлыг жаахан зогсоогоод ард түмнийхээ амьдралыг өнөөдрийн байдлаас арай нэг дээшлүүлж, сэргээх мессежийг ард иргэддээ өгч чадвал л болж байна. 2017 он илүү хүнд байна. Бондуудын өр төлөгдөж эхлэнэ. Манайхан одоо хөрөнгө оруулагчдыг тосоод л ажиллах хэрэгтэй. Цаг минут тутамд ажиллах хэрэгтэй. Амралт, найр наадам бүгдийг зогсоож  хөдөлмөрлөх хэрэгтэй байна.

 
П.НАНСАЛМАА
Оллоо.мн



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsogoo 2016-08-17 12:28:28
    Argagui l xuuchnaaraa setgej bna daa...
  • . 2016-08-17 05:50:21
    Энэ овгон коммунист улс орны том эрх ашгаас намынхаа ашгийг илууд узэж байгаа юм байна!
  • ZOCHIN 2016-08-16 17:21:28
    NASTAN GERTEE SUU
  • Ok 2016-08-16 11:24:03
    Erunhii said bish Said nariin zuvluliin darga bsan hyn. Ih yalgaa bii
  • zochin 2016-08-16 04:39:54
    Namaa boddog oo boliochee uls ornoo l bod
  • irgen  2016-08-15 23:28:56
    AN yag iim bdald hurgeh geed tansaglaad bsan yumaa baahan zeel avch ergen tuluhed hetsuu urtei bolgochhood bid uls orniig iim saihan bolgoson geed l ongirood
  • Erdenebayar 2016-08-15 19:28:02
    Ded saiduud gej hereggui humuusee tsomhtgoochee
  • Dolgion 2016-08-15 16:18:15
    Yun hasah tsalin tetgevree amlasaniihaa daguu nem.
  • зочин 2016-08-15 11:06:49
    Эдийн засгийн хямрал өрөнд ороогүй ээ хувааж идсэн юмнуудыг хорь мөнгийг нь эдийн засагт оруул зээлээ төл үхсэний чинь цалин хасах харин нэм. Оффшор данстангууд...
  • Уншигч 2016-08-15 10:04:07
    OУВС, дэлхийн банк гээч юмнуудын талаар юу ч мэддэггvй л юм бхда, хунсний vйлдыэр байгуулахад гадаадын ХО хэрэгтэй юу тэ?
  • Батаа 2016-08-15 09:53:31
    Хөтөлбөр яах вэ ард түмэндээ үнээ хэлээд л зөв арга хэмжээ ав
  • архангайн иргэн  2016-08-15 09:17:49
    засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат Архангайн сумдуудад сонгуулийн ялалтаа 2016 оны 8 сарын эхээр тэмдэглэж сум бүрт морины байнд 5 мотоцикл, найр,...
  • Tuya 2016-08-15 08:44:00
    Zunug communist buu zunugtuud bai
  • мййсйш 2016-08-15 07:03:45
    Угаасаа хэрэгждэггүй хэрэгжүүлдэггүй
  • шударга  2016-08-15 05:35:53
    хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хурааж ав. тэд үнэн шударгаар олсон уу гэвэл худлаа. буруу замаар олсон байгаа. үнэнээр олсон нь хэдхэн л байгаа тэднийг зүгээр орхи....
  • zooz  2016-08-15 04:51:17
    Uvuu ch bas zuv zuv ym yarijee. Gehdee naminhan uildel bolgon shal uur bgaad bna shd. Er ni ene zasag hymralaas garah geed bgamu hymraah geed bgmuu oilgohgui ym...
  • Батэрдэнэ 2016-08-15 04:42:59
    Эдийн засгийн байдал, зээл гээд бүх мэдээллийг МАН өнгөрсөн 4 жилийн турш мэдэж байсан. Өнөөдөр мэдчихээд гайхаад байгаа юм байхгүй. МАн хулхидаж байна!!!
    • Үгүй 2016-08-15 08:32:36
      Чингис бондын зарцуулалтыг УИХ-д танилцуул гэж МАН шахаад Алтанхуяг танилцуулж чадахгүй зугтсаар байгаад огцроо биз дээ? Бүгдийг нь мэдэж байсан гэдэг бол худла...
  • пранц 2016-08-15 02:56:20
    Хэн алдав гэхээсээ алдаа нь юунд байв гэдэг нь чухал асуудал.Буруутанг хайж шийтгэх нь нууж хаах залилах ,2 нүүр гаргахзөвхөн алдахгүй зүйл хийхэд түлхэнэ
  • ард 2016-08-15 02:49:44
    Хямралаас гаргана гэж амласан юм бишүү. Дэд сайд албан тушаалаа наймалцлаа эд нар юм хийхгүй л дээв
  • зочин 2016-08-15 02:40:50
    Ахмадуудынхаа тэтгэврийг өгөөд бусдыг шууд хэмнэ.УИХ-ын гишүүд ард түмний төлөө юм бол цалингүй зүтгэцгээе.
  • Хариуцлага 2016-08-15 02:14:27
    Улс орны эдийн засгийг ийм байдалд хэн хүргэв???. Энэ лав л эзэнтэй байх, тэр эзнийг олж хариулага ярихгүй бол энэ байдал давтагдахыг үгүйсгэхгүй байна
    202.131.225.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen 2016-08-15 01:53:46
    Hugiin MAHgaruud chadahgui ee
  • хУЛХИ 2016-08-15 01:41:06
    ХУЛХИ НАМ ХУЛИХДАЖ ЭХЭЛЛЭЭ
  • Үнэн хаана байна 2016-08-15 01:38:44
    Хүнд бэрх цагт хүндийг даван туулахад зүгээр нэг ухаан биш, онцгой нарийн ухаан, мэдрэмж байх ёстой гэтэл МАН-зүгээр л ёзгүй наймаачдаа засагт гаргаад байна шү...
  • o 2016-08-15 01:37:08
    зогсоогүй зайгүй найр наадам одоо хичээл сургууль эхлээд нийллэг зугаалга ёо ёо АН монголд ямар буруу соёл бий болгов
  • Төгс. 2016-08-15 01:32:45
    Утга учиргүй найр наадамаа зогсоовол таарна.
  • жжжж 2016-08-15 01:23:40
    за тэгээд хулхи намууд хулхи аргаар гарч ирсэн юм чинь одоо сумны нүхтэй болбол таарна._
  • иэеэ 2016-08-15 01:15:28
    угаасаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй гэж л гонигоонд байгаа юм биш үү. Чадахгүй бол болих хэрэгтэй. М.Энхболд АЖАА ГЭГЭЭНЭЭС асуугаад ЕС болоогүй шүү