Рио 2016: Монголын боксчид гурван олимп дараалан медалийн буухиаг үргэлжлүүллээ
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл 31 дэх удаагийн зуны олимпийн наадам ес дөх өдрөө Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. 

Боксын төрөлд: Энэ өдөр манай шилдэг ширэн бээлийтнүүд  Риогийн рингэнд тун хариуцлагатай  тулаануудыг хийх хуваарьтай байсан  юм. Улмаар манай тамирчид тун сонирхолтой, сайхан тулаануудыг хийсний эцэст ОУХМ  Э.Цэндбаатар  өрсөлдөгчөө буулган авч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.



Харин ОУХМ Б.Чинзориг харамсалтайгаар хожигдож энэ удаагийн олимпийн наадмыг өндөрлүүллээ.



Мөн дөнгөж сая ОУХМ Азийн наадмын аварга Д.Отгондалай олимпийн наадмын мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софианатай хүч үзэж гурван үеийн турш илүүрхсэн ч шүүгчдийн саналаар ялагдал хүлээлээ. Ингэснээр манай тамирчин  олимпийн наадмаас хүч үзэж түүхэнд нэрээ  мөнхөллөө. Д.Отгондалай Риогоос хүрэл медаль хүртсэнээр Монголын ширэн бээлийтнүүд  сүүлийн гурван олимп дараалан медалийн буухиаг үргэлжлүүллээ. 



Марафон гүйлтийн төрөлд: Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн явагдаж өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн марфон гүйлтийн төрөлд манай улсаас хоёр тамирчин  амжилттай оролцлоо. Тодруулбал ОУХМ Б.Мөнхзаяа 72-р байр, гурав дахь олимпийн наадамдаа өрсөлдсөн ОУХМ Л.Отгонбаяр 85-р байрт орлоо. Энэ төрөлд нийт 157 тамирчин оролцсоноос 139 нь барианд орсон юм. 





Харин энэ удаагийн олимпийн наадмын аваргаар Кенийн тамирчин Ж.Сумсонг 2.24.04  цагийн амжилтаар  тодорсон. Харин хоёрдугаар байрт Ази тивийн төлөөлөл болсон Бахрейны тамирчин Кенийн тамирчнаас есөн секундын дараагаар орж ирлээ. Харин энэ төрөлд алтан медаль хүртэх магадлал өндөр байсан Этиоп улсын тамирчин М.Дибаба 2.24.24 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.