Д.Отгондалай  олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Рио 2016 олимпийн наадмын боксын тэмцээн  үргэлжлэн явагдсаар байна.  Энэ өдөр манай шилдэг ширэн бээлийтнүүд Риогийн рингэнд тун хариуцлагатай тулаанууд хийх хуваарьтай байгаа. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэж буй Монгол түмний итгэл найдвар болсон манай шилдэг ширэн бээлийтэн Д.Отгондалай  мөнгөн медалийн төлөөх тулаанаа Францын шилдэг боксчин Софианатай хийлээ.

Гурван үеийн турш тун сонирхолтой тулаан хийсний эцэст улаан булангаас гарч тулалдсан манай боксчин Д.Отгондалай шүүгчдийн саналаар ялагдлаа. Ингэснээр манай тамирчин олимпийн наадмын хүрэл медалийг хүртэж байна.

Рио 2016 олимпийн наадмын аваргын алтан медалийн төлөө Бразил, Францын боксчид хүч үзэхээр шалгарч үлдлээ. 

Д.Отгондалайгийн хувьд Азийн наадмын аварга, Ази тивийн аварга дэлхийн чансаанд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа манай улсын шилдэг ширэн бээлийтэн юм.Тэрбээр Рио 2016 олимпийн наадмын эхний тойрогтоо хийлсэн. Улмаар хоёрдугаар тойрогт Нидерландын тамирчин Энрико Ла Крузыг 2:1 харьцаагаар буулган авч шигшээ наймд үлдсэн юм. Харин шөвгийн дөрөвт үлдэх, хүрэл медалийн төлөөх тулаанаа Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж 3-0-ээр буулгаж авсан  билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-08-15 05:53:07
    Hamgiin zuvuur medee tuilshruulahgui jinhene setguulch bichjtt. Sain bna
  • zochin  2016-08-15 04:17:28
    goyo goyo!! tokoid harin alt bolgooroi
  • mgl 2016-08-15 00:04:28
    sohor malnuud naad nudee uhaj hereend og
  • зочин 2016-08-14 23:18:26
    Оновчтой цохилт хийхгуй бна шуу. Давраад хэрэггуй.Зааланд орилоод байгаа нэг юмнаас боллоо.
  • Zochin 2016-08-14 23:06:33
    Za soliorood baigaarai uurtuu taarsan medaliaa awch b.a sh dee. Shuugchid yamar ch buruu baihgui iluu hudulj devhsej bolno onovchtoi tsohilthiihguibolyamarhrgba...
  • Дэмжигч 2016-08-14 23:00:41
    Үнэхээр шударга бус байна