Манай  тамирчид барианд амжилттай орж ирлээ
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын рио Де Жанейро хотноо ес дөх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Дөнгөж сая эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өндөрлөлөө.

Эмэгтэйчүүдийн марфон гүйлтийн төрөлд манай улсаас хоёр тамирчин  амжилттай оролцлоо. Тодруулбал ОУХМ Б.Мөнхзаяа 72-р байр, гурав дахь олимпийн наадамдаа өрсөлдсөн ОУХМ Л.Отгонбаяр 85-р байрт орлоо. Энэ төрөлд нийт 157 тамирчин оролцсоноос 139 нь барианд орсон юм.

Харин энэ удаагийн олимпийн наадмын аваргаар Кенийн тамирчин Ж.Сумсонг 2.24.04  цагийн амжилтаар  тодорсон. Харин хоёрдугаар байрт Ази тивийн төлөөлөл болсон Бахрейны тамирчин Кенийн тамирчнаас есөн секундын дараагаар орж ирлээ. Харин энэ төрөлд алтан медаль хүртэх магадлал өндөр байсан Этиоп улсын тамирчин М.Дибаба 2.24.24 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Марафончид нийт 42 км замыг туулсан юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аниа 2016-08-15 10:48:53
    барианд орж ирсэн нь өөрөө маш том амжилт гайхалтай үнэхээр эр зориг гаргасан мундаг бүсгүйчүүддээ баяр хүргэе мундаг мундаг мундаг
    202.9.41.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-08-15 10:00:01
    мөнгөний гарз биш үү юундаа баярлана вэ
    • Unshigch 2016-08-16 01:09:28
      Chi uuruu yu chadahin. Dandaa har muu yum saraachij bdag har energitenvvdiin 1 ni law chi bh
  • thanx  2016-08-15 05:42:54
    oroltsono. tegeed baraindaa orj irne gedeg ooroo gaihamshig! bayar hurgye. 45 km shuu dee
  • zochin 2016-08-15 04:52:44
    hangalttai sain yraldlaa.Amjilt husie!
  • meyugg 2016-08-15 04:03:32
    Ийм доогуур үзүүлэлттэй тамирчид тус тусдаа дасгалжуулагчтай явсан нь сонин санагдлаа.
  • иргэн 2016-08-14 23:58:17
    болоошдээ. баяр хүргэе. та хоёртоо. удахгүй эхний байруудад гарч ирнээ монголчууд
    • зочин 2016-08-15 02:20:30
      тэгж хөөргөөд яаах нь вэ. Нас гэдэг юм яваад байгаа шүү дээ