Э.Цэндбаатар  хүрэл медалийн төлөө тулалдана
Рио 2016 олимпийн наадмын боксын тэмцээн  үргэлжлэн явагдсаар байна.  Энэ өдөр манай шилдэг ширэн бээлийтнүүд Риогийн рингэнд тун хариуцлагатай тулаанууд хийх хуваарьтай байгаа.

Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 56 кг-д хүч үзэж буй Монгол улсын шигшээ багийн тамирчин, улсын гурван удаагийн аварга ОУХМ Э.Цэндбаатар шөвгийн наймд шалгарч үлдэх эрхийн төлөө Беларусын шилдэг боксчин Димитрий Асанутай  тулалдлаа.

Гурван үеийн турш тун сонирхолтой, үзүүштэй тулаан хийсний эцэст манай тамирчин ялалтыг авлаа.  Манай тамирчин  наймдугаар сарын 16-ний  оройн 18:00 цагт АНУ-ын тамирчинтай  хүрэл медалийн төлөө тулалдана. 

Э.Цэндбаатарын хувьд  энэ жил 19 настай бөгөөд олимпийн наадмыг зорьсон ширэн бээлийтнүүдийн хамгийн залуу нь юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-08-15 01:29:31
    19 хэн насандаа ийм зоригтой_ тэвчээртэй, цоглог бна шүү дээ . Амжилт, Оки ахынхаа өшөөг аваарай
  • бибид 2016-08-15 01:01:12
    ирээдүй байна даа