Эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд Кенийн тамирчин тэргүүллээ
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын рио Де Жанейро хотноо ес дөх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Дөнгөж сая эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээний тэргүүн тамирчин барианд орж ирлээ.

Энэ удаагийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн аваргаар Кенийн тамирчин бүсгүй 2.24.04 цагийн амжилт үзүүлснээр тодорлоо.Харин хоёрдугаар байрт Ази тивийн төлөөлөл болсон Бахрейны тамирчин Кенийн тамирчнаас есөн секундын дараагаар орж ирлээ. Харин энэ төрөлд алтан медаль хүртэх магадлал өндөр байсан Этиоп улсын тамирчин М.Дибаба 2.24.24 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.