Марафончид гараанаас гарлаа
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын рио Де Жанейро хотноо ес дөх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдрөөс олимпийн наадмын хөнгөн атлетикийн төрлийн тэмцээнүүд эхлэн, аваргууд тодорч буй.

Тэгвэл өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн эхэлж байна. Олимпийн наадмын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тэмцээн Самбодромо, Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд эхэллээ.  

Рио 2016 олимпийн наадмын марафон гүйлтийн уралдаанд оролцохоор 157 тамирчин дөнгөж сая гараанаас гарлаа. Харин манай улсаас “Рио”-гийн олимпийн хөнгөн атлетикийн төрөлд Б.Мөнхзаяа, Б.Сэр-Од, Д.Гантулга, Л.Отгонбаяр нар оролцохоор болсон. Тэгвэл яг одоо Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр уралдаж эхэллээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.